ДУНДГОВЬ: Малын гоц халдварт өвчин гарсан сумдад хорио цээр тогтоолоо

2022 оны 08 сарын 25

Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр /2022.08. 24/ хуралдаж, сумдад гарсан малын гоц халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулан, урьдчилан сэргийлэх, эрт хамгааллын арга хэмжээ авах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хурлаар мэргэжлийн байгууллагууд бог малын мялзан өвчин гарсан Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан, Өлзийт сумдын баг, хороо нутаг дэвсгэрийн нэршлийг заан, хяналтын цэг гаргаж, хорио цээрийн дэглэм тогтоох аймгийн Засаг даргын захирамж гаргаж, хэрэгжилтийг хангах, сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг өвчний голомтод дайчлан ажиллуулж, мэргэжлийн байгууллагуудаас арга зүйн зөвлөмж авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт болон холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top