ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Аргын тооллын 9 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 10

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 06.15-19.27
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Уул

 

Гар одтой, цагаагчин тахиа өдөр. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явахаар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top