ӨМНӨГОВЬ | Гурвантэс, Сэврэй сумдад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай танилцлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

 

Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс болон Сэврэй сумдад хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Гурвантэс сумын тухайд энэ жил нийтдээ 5.718.288.000.18 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд үүнд гадна дулаан, цэвэр бохирын шугам сүлжээний өргөтгөл, үүрэн телефоны сүлжээний өргөтгөл, сургуулийн заалны засвар, цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, гэр хорооллын худгийг ухаалаг системд холбох зэрэг олон ажлууд амжилттай хийгдэж байна.

Сэврэй сумын хувьд орон нутгийн төсвөөр баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 10-р сарын 1-нд ашиглалтад оруулах, Бүйлсэн багийн интернэт сүлжээний ажлыг шуурхайлах, 15 ортой эмнэлгийн барилгыг эхлүүлэх зэрэгт анхаарч ажиллахаар боллоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top