Өмнөговь аймгийн оюутнуудын төлөөлөл өнөөдөр (2022.09.09) аймгийнхаа ИТХ-ын дарга Б.Бадраа, засаг дарга Р.Сэддорж болон аймгийн Ардчилсан намын бүлгийн гишүүдэд шаардлага хүргүүллээ.
Дөрвөн жилийн өмнө буюу 2018 онд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирж, суралцаж байгаа оюутнуудад зориулсан 500 оюутны хотхон барих төслийг санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ. Гэвч тус аймагт эрх барих нам солигдсоны улмаас 70 хувийн гүйцэтгэлтэй байсан барилга хоёр жилийн турш царцаад байгаа аж.
Тодруулбал, 2016-2020 онд Монгол Ардын нам засаглаж байсан бөгөөд энэ үедээ театр, музей гэх мэт хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Үүний нэг нь 500 оюутан амьдрах "Оюутны байр"-ны төсөл байсан аж.
Барилгын ажил 70 хувьтай явагдаж байх үед тус аймгийн удирдлагууд солигдож, 2021 оноос Ардчилсан нам эрх барих болсон. Улмаар "Оюутны хотхон"-ын барилга зогсож, одоог хүртэл тодорхой шийдгүй, царцсан байдалтай байна. Тиймээс аймгийн оюутнууд барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг шаардаж, улс төрийн ашиг сонирхлоор ажилдаа хандахгүй байхыг хүслээ.
"ОЮУТНЫ ХОТХОН АШИГЛАЛТАД ОРВОЛ 500 ОЮУТАН, ТЭДНИЙ АР ГЭРИЙНХНИЙ АЧАА ХӨНГӨРНӨ"
Өмнөговь аймгийн "Социал демократ" оюутны холбооны тэргүүн Н.Ганбилэг "Бараг таван жилийн өмнө оюутны хотхон баригдана гэж байсан. Энэ нь тухайн үед оюутан болох гэж байсан хүүхдүүд болон оюутнуудын хувьд их сайхан мэдээ байсан. Гэтэл 2019 оноос хойш барилга 70 хувьтай баригдсан хэрнээ гэнэт зогссон.
Оюутнуудын дийлэнх нь хотод байр эсвэл хажуу өрөө түрээсэлж амьдардаг. Зарим нь нийтийн байранд амьдарч байгаа.
Байр түрээсийн заруудыг харахаар 6+1, 12+1 гэх мэт байдлаар түрээсийн төлбөрөө нэг дор, урьдчилж авна гэдэг. Бидэнд санхүүгийн боломж байхгүй учраас ар гэрийнхнийхээ хэн нэгнийх нь цалингийн зээл авч түрээсээ төлдөг. Энэ бол оюутнуудын хувьд маш том асуудал.
Бидэнд зориулсан оюутны байр ашиглалтад орчихвол 500 оюутан, тэдний ар гэрийнхний ачаа хөнгөрнө.
Мөн энэ дотуур байр ашиглалтад орвол хажууд нь спорт заал, номын сан, урлагийн танхим гэх мэт маш олон үйлчилгээний байгууллагууд бий болно. Бас орон нутгаас ирж байгаа оюутнуудын эцэг эхийг түр хугацаанд байршуулах гэх мэт маш олон зүйлийг шингээсэн барилга.
Өмнөговь аймгийн оюутнуудын хувьд маш чухал шаардлагатай байгаа энэ барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсэж байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж хэлэхэд улс төрийн зөрчлөөс болж оюутнуудыг битгий хохироогооч. Бид томчуудын ашиг сонирхлын золиос болмооргүй байна" гэлээ.
"ОЮУТНЫ БАЙР АШИГЛАЛТАД ОРСНООР ЖИЛД 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭНЭ"
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх "Манай МАН-ын хороо Өмнөговь аймагт 2016-2020 онд засаглахдаа маш олон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үүний үр дүн эхнээсээ харагдаж, шинэ театр, музей гэх мэт зүйлс ашиглалтад орсон. Бид засаглаж байх үедээ Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод суралцахаар ирсэн оюутнууд амьдрах 500 оюутны байрны барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Энэ барилгад орон нутгийн төсвөөс 9,6 тэрбум төгрөгийг тусгасан. Барилгын бүтээн байгуулалт 70 хувьтай явж байгаад зогсоон байна. Тиймээс аймгийн оюутнууд болон тэдний эцэг, эхийн төлөөллүүд манай намын бүлэгт хандсан. Тиймээс бид өөрсдийн эхлүүлсэн энэхүү барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийг шаардахаар оюутнуудтай нэгдэж байна.
Оюутнуудаа дэмжсэн энэхүү ажлын гүйцэтгэл дээр анхаарахыг хүсэж, аймгийн одоогийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлж байна.
500 орчим оюутан амьдрах боломжтой тус барилгын бүтээн байгуулалтад 9,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Одоо 3,6 тэрбум төгрөгийн ажил хийх шаардлагатай байна.
Барилгын компанийн тухайд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай компани. Эрх бүхий байгууллагаас төсвийн үлдэгдэл санхүүжилтийг өгнө гэсэн баталгаа өгөх юм бол хувийн хөрөнгөөрөө ч хамаагүй барьж дуусгаад, дараа нь мөнгөө авч болно гэж мэдэгдсэн.
Энэхүү оюутны байр баригдсанаар Өмнөговь аймгийн эдийн засгийн болон нийгмийн маш өндөр ач холбогдолтой. Бид анх төлөвлөхдөө нэг оюутныг 350 орчим мянган төгрөгөөр бүтэн жилийн хугацаанд түрээслүүлээд амьдрах боломжийг олгоно гэж тооцож байсан.
Өмнөговь аймгийн 2000 гаруй оюутан Улаанбаатарт суралцаж байна. Одоогийн ханшаар нэг оюутан байр түрээслэхэд сард дунджаар 800 мянган төгрөг зарцуулдаг. Нэг хичээлийн жилийн хугацаанд буюу 10 сар түрээслэхэд төлбөр нь 8 сая төгрөг болно. Тэгэхээр 500 оюутан 4 тэрбум төгрөгийг түрээсийн байранд зарцуулж байна. Энэ оюутны байр баригдвал жилдээ 3,5 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг" гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ!
ТЭД ДАРААХ ДӨРВӨН ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ЮМ. ҮҮНД:
1. "Оюутны хотхон" төслийн үлдэгдэл санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэж, ашиглалтад оруулах;
2. Дунд сургуулийн ахлах ангийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын улсын хэмжээнд ухарсан үзүүлэлтэд яаралтай дүгнэлт хийж холбогдох арга хэмжээг авах;
3. Аймгийн хэмжээнд бүрэн ашиглалтад ороогүй байгаа боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтэн байгуулалтуудын үлдэгдэл санхүүжилт болон холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
4. Аймгийн боловсролын салбарын бодлого, шийдвэрүүд нь судалгаанд суурилаагүй, улс төрийн шийдэл давамгайлсан, салбарын зохистой бодлогуудаа тууштай хэрэгжүүлдэггүй зэрэг удирдлага менежментийн алдаануудаас шалтгаалж, суралцагсдын болон эцэг, эхийн хүлээлт, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй үр дүн үзүүлж байгаад системтэй судалгаа, дүн шинжилгээ хийн, засаж залруулах арга хэмжээнүүдийг авах;
Сэтгэгдэл ( 12 )
ӨМНӨГОВИЙНХОО ХӨРӨНГӨӨР БАРИНА БИЗ. УЛСААС ТЭГЖ АЙМАГ АЙМГААР НЬ ЯЛГАСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛААД БАЙХ ГЭЖ.
оюутны байр улсын төсвөөр баригдаж байгаа юмуу?
Төсвийг нь засаг тасалчихаар чинь яаж дуусгах болж байна вэ, хамаг төслийн мөнгө хэнтий рүү цутгаж байгааз дэээ
алтансүх урдах ажилаа хийж чадаагүй байж улс төржихч яамай. одоо 24оны сонгуулиар бас дарга болох юм байналдаа???!!!! хүвхай хүүрийг нохойн жого хорхой болгоноо!!!!!!!
энэ алсүх гэдэг ац улс төр хийгчмээн аядаж байгаа юм байхдаа.сумын дарга байхдаа юу хийв.муу модон галай
өм-д болж бүтэж байгаа ажил нэгч алга. тэр боловсролыг хар. сүүлийн 5 жил дандаа адгийн байранд. эрүүл мэндийг хар. мангар сэддорж АН-г ганц булшилж өглөөдөө. хариуцлагаа үүрч ялаа эдлэх цаг ирэх буйзаа
тэнэг сэддорж морь батэрдэнэтэй нийлээд тавантолгойг чөмөгөнд нь тултал идчихсэн.одоо нүүрсний хэрэгийг ил болгоход гарч ирнэ. мөн дипломыг шалгуулах юмсан.
яах гэж аль хэдийн амьсгалаа хураасан,авилгач,алуурчин хулгайчуудыг сонгосон юм хохь го гэдэг юм.бадраа ч идэх юмаа идчихсэн хүн ,харин сэддорж одоо л жаахан идэж уух ажлаа шамдахгүй бол 2024 онд дахиж гарч ирэхгүйээ Тэр оюутан яаж амьдрах,сурах нь Сэддоржид ли ч хамаагүй,иргэдийг ч хаясан.АН-нхан одоо хуваах бялуугаа аль хэдийн хэдэн дарга нь аваад алга болсон.УИХ-д байгаа хэдийг нь харчихаарай яаж байна.
бадраа үүнд хамаагүй.мөнгөний урсгалыг мэдэхгүй.сэддорж мөнгө захиран зарцуулдаг.түүнийг огцруулах гарын үсэг цуглуулж ер/сайдад өргөн барь
OYUTNUUDAA TA NAR BAGA CH GESEN AVILGAL UGULDUU...NAADUUL CHINI AVILGAL AVCHIIJ L HUDULDUG TER UVCHNIIH N SINDROMIIG DARAH N L CHUHALSHUU... BAAS HATAVCH UMHIIGUU TAVIDAGGUI YM GESEN.
алтансүх гуай муухай шатаж байна.театр музейн барилгыг бадрааг з/д байхад шав тавьсан. харин оюутны байрыг л.энхболд их хуралд байхдаа анх санаачилж эхлүүлсэн\n
mgl zaluu chuud zuv urduunhuu tuluu tentheh ugee helj naad darga sugduuleh zuv ta nar eh orondoo amar taivan surah bolomtoi surah orching burduulj uguh tur uchir ymar mundag huuhduud be etheg eh chuud mun ur huuhdiinhe ugiig sonsoj demjeh estoi amjilt husei zuv ug alham hiij bna