Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгссөний дараа Брунейн султан Хассанал Болкиах дэлхий дээр хамгийн удаан хаан ширээнд сууж буй амьд ахуй хаанаар болж байна. Хатан хаан II Элизабет энэхүү дээд амжилтыг эзэмшиж байв гэж “Daily Mail” хэвлэлд онцолжээ.
Брунейн султан 1967 онд хаанд өргөмжлөгдөж, 55 жилийн турш хаан ширээнд сууж байна. Хатан хаан II Элизабет энэ онд хаан ширээнд суусны 70 жилийн ойг тэмдэглэсэн билээ.
Энэхүү жагсаалтын хоёрт Данийн хатан хаан II Маргрете бичигдэж байна. Тэрбээр 1972 онд хаан ширээг залгамжлан авчээ.
Сэтгэгдэл ( 0 )