"Улаан Машин Моторс" авто төв нээлтээ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

 

"Улаан Машин Моторс" авто төв нээлтээ хийж хэрэглэгчдэдээ үйлчилж эхэллээ. Тус төв нь автомашин худалдахаас гадна автомашины сэлбэг хэрэгсэлийн захиалга болон засвар үйлчилгээг цогцоор нь шийдэхийн сацуу ваучертай сугалаат хөтөлбөр зарлалаа.

Энэхүү авто төв нь ХБНГУ, БНХАУ, ЯПОН, БНСУ, ИХ БРИТАНИ улсад үйлдвэрлэгдсэн автомашиныг худалдан борлуулдаг. Мөн авто худалдаа, захиалга, лизинг, сугалаа, засварын төв болон сэлбэг захиалгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна. 

Нэг давхартаа автомашин болон авто сэлбэгийн худалдаа, B1 давхарт автомашины засвар үйлчилгээний төвийг нээн тав тухтай орчинд, бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлжээ. 

Тус төвийн хамт олон ваучертай авто сугалаат хөтөлбөрийг хэрэглэгчиддээ санал болгож байна. Хэрэглэгч та ваучер худалдан авч "Улаан машин ваучертай сугалаа"-нд оролцсноор супер шагналын төлөө оролцох эрхтэй болох юм. Азтан болж чадаагүй ч худалдан авсан ваучераа ашиглан тус авто төвөөс үнийн дүнд дүйцэхүйц хэмжээний мөнгө хасуулах боломжыг хэрэглэгчдэдээ олгож байна. 

Мөн манай улсад байгаа бүхий л автомашины сэлбэгийг тус төвөөс захиалан авах боломжтой ба ховор төрлийн хуучны автомашинуудыг хэрэглэгчдэдээ санал болгож байна. 

Хаяг: БГД 29-р хороо "Хөсөг Трейд"-ийн баруун талд

Холбогдох утас: 88858282, 88880266

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top