Салалтаасаа жилийн дараа эргэн уулзаж буй Канье Уэст, Ирина Шейк нар

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

 

Канье Уэст болон түүний экс найз бүсгүй Ирина Шейк нар Лондонгийн загварын долоо хоногийн үеэр нэгэнтэйгээ мэндчилж буй бичлэг цацагдлаа. Энэхүү бичлэгийг хэвлэлүүд "Салалтынхаа нэг жилийн ой дээр эргэн уулзаж буй экс амрагууд" хэмээх утга бүхий гарчигтайгаар нийтэлж эхэлжээ. 

"Burberry" брэндийн загварын шоунд оролцохоор бэлдэж байсан Ирина Шейк болон бусад загвар өмсөгчидтэй мэндлэхээр ирсэн Канье Уэст ихэд догдолсон харагдсан тухай хэвлэлийнхэн онцолсон байна.  

Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард хамгийн анх болзооны цуурхалд өртсөн. Үүнээс сарын дараа Ирина Шейк экс нөхөр Брэдли Күүпертэй эргэн нийлсэн тухай мэдээлэл цацагдсан бөгөөд Канье болон Ирина нар найзууд байхыг илүүд үзсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. 

Ирина Шейк хувийн амьдралаа нууцлахыг хүсдэг нэгэн. Харин Канье Уэст энэ тал дээр нээлттэй ханддаг учир тэдний хооронд үл ойлголцол үүссэн байж болзошгүй гэнэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top