ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ТАТАЖ АВАХЫГ
ЗАСГИЙН ГАЗРААС ШААРДЛАА
УИХ-ын өнөөдөр /2022.10.21/-ийн нэгдсэн хуралдаан дээр Д.Өнөрболор гишүүн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын байрь суурь илэрхийллээ.
Тэрээр "Ирэх 7 хоног Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийх асуудал яригдаж байна.
Одоогоор өргөн баригдсан хуулийн төсөл нь үндсэндээ хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг засан сайжруулах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа дутагдлыг залруулахад л гол анхаарлаа хандуулсан болохоос биш төр, хувийн хэвшлийн түншлэлийн сонгодог концевцийг орхигдуулсан хууль батлагдах эрсдэл үүсээд байна.
Энэ хувилбар явснаар хувийн хэвшил, мөн хөрөнгө оруулалтыг татаж, дэмжих нь байтугай Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орчин огт бүрдэхээргүй нөхцөл байдал үүсээд байна.
Энэ хуулийн төсөл бүхэлдээ төсвийн хөрөнгө оруулалтаар буюу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр, түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх хараагаар боловсруулагдчихаад байгаа нь гол асуудал болоод байна.
Ийм хуулиар бүхэлд нь төр, хувийн хэвшлийн сонгодог зарчмыг алдагдуулж болохгүй. Зах зээл дээр байгаа боломжуудыг нээх биш харин боомилсон ийм хуулийг бид зөвшөөрч болохгүй.
Улс орны эрх ашиг, ирээдүйн хөгжлийн 20, 30 жилийн асуудал, хувь заяаг шийдвэрлэх суурийг нь тавьж байгаа хариуцлагатай энэ цаг үед би улс орны ирээдүйг ухраасан, гацаасан ийм хуулийг дэмжихгүй.
Хүч түрээд явуулах шинж аяс ажиглагдаж байна. Тэгэхээр гишүүдийг үүнд нухацтай хандахыг анхааруулж байна. Та бүгд Монгол Улсын эрх ашиг, ирээдүйг гацаагчид болж хувирна шүү. Энэ дээр анхааралтай хандахыг та бүхнээс хүсэж байна.
Энэ хууль бол үнэхээр төр, хувийн хэвшлийн эмзэг байгаа харилцааг шинэ шатанд гаргах эрх зүйн орчинг бүрдүүлж чадсангүй. Тиймээс Засгийн газрыг энэ хуулиа татаж авахыг албан ёсоор шаардаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ийм ч УИХ-ын гишүүнтэй байх ч гэж дээ. Очиж очиж эрлийз шүү.
Хууль ч санаачилж чадахгүй хөгийн гудамжныхан.
бизнес эрхэлдэг хүн илүү харж байгаа шдээ.
Хятад гаралтай авгай мөн шүү.
зөв шүү