УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2022.10.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт Төмөр замын тогтоолын төслийг өргөн барьсан. Тэгэхээр Монгол Улс ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийднэ гэсэн заалттай. Өнөөдрийг хүртэл тогтоолын төсөл бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Учир нь, УИХ-ын тогтоолгүй мөртлөө Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавьчихсан. Өргөн төмөр замаар бүтээгдэхүүн зөөлөө гэхэд дахиад нарийн зам тавих 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. Тийм боломж байхгүй, тиймээс уул уурхайн ордоос тухайн улс нь ямар царигтай байна тэр царигийг барих тогтоолын төслийг өргөн барьсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
нарийн царигтай төмөр зам барих нь зөв