Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын суудлаас нь чөлөөллөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалж байна. 

Тэгвэл хуралдааны эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

 Улмаар түүнийг гишүүдийн 74.5 хувийн саналыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөллөө. 

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож, тангарагаа өргөсөн. Үүнтэй холбогдуулан түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь өнөөдөр чөлөөллөө.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top