УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Жил бүр л мөнгөний бодлого орж ирээд батлагддаг. Энэ жилийн мөнгөний бодлого ч гэсэн гулсаад л батлагдах шатандаа орж байх шиг байна. Яригддаг үндсэн сэвдүүд байдаг. Валютын нөөц багаслаа, алдагдлаа. Инфляци зорилтод бүлгээс давлаа зэрэг баахан шүүмжлэл явдаг. Төсөв томроод байгаа. Бодлогын хүү нэмнэ гэдэг нь бизнесүүдэд мөнгө очихгүй. Ийм л чиглэлд явж байх шиг байна. Төр томорч байна, цаана нь төсөв томорч байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )