Б.Лхагвасүрэн: Ойрын хугацаанд "Хөгжлийн банк" зээл гаргахгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 50-55 их наядын хэмжээнд яригдаж байна. Ирэх жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний төсөөллийг 54-56 их наяд төгрөг гэж хийсэн. Ирэх жилийн төсөв 20 их наяд төгрөгөөр яригдаж байна. Улсын секторын хэмжээ нэмэгдээд байгаа л даа. Банкны сектороос улсын секторт олгодог зээл нь бага. Харин Хөгжлийн банкны ихэнх зээл төрийн өмчит аж ахуйн нэгжид олгосон. Хөгжлийн банк өнөөдөр муу зээлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдчихсон. Ялангуяа зээл төлүүлэх үйл ажиллагаа дээрээ анхаараад явж байна. Тиймээс ойрын хугацаанд Хөгжлийн банкнаас зээл гарахгүй гэх төсөөллийг хийгээд явж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наранцэцэг(59.153.113.121) 2022 оны 11 сарын 10

99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна . Зээлийн хүү бага

1  |  0
Зоч(103.161.242.159) 2022 оны 10 сарын 27

Зөв. Зөв...

0  |  0
Top