УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан "Ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаг минутаар суларч байна. Өнөөдрийн байдлаар 18 хувь суларсан. Мөнгөний бодлого орж ирж байна. Энэ мөнгөний бодлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй нарийн тооцоо судалгаатай, бэлтгэсэн орж ирж байна гэж үзэж байна. Гэхдээ цаашид яах вэ, гэдэг том асуулт байна. Агаараас юм ярьдагаа болимоор байна. Хэдий болтол ингэж явах юм. Тэр ипотекийн зээлийн асуудал байна. Зургаадугаар сарын байдлаар 110 мянган иргэнд зээл олгосон. Хүүг буулгах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Засгийн газраар оруулж шийдвэрлүүлнэ. Найман хувийн хүүтэй иргэдийн зээлийг зургуун хувь руу оруулах бүрэн боломжтой гэдэг тооцоо гарсан" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
99096338, 99984884 ,89118645 байнга зээл олгож байна . Зээлийн хүү бага
хулгайч царайтай залуу шүү
8 huviig 6 bolgoood uguurei humuusee
Тогны хөнгөлөлт өгөхөөр нохойныхоо үүрийг халаадаг биз дээ
зда минь тогны хөнгөлт яасан үхэж бсан хар лалараа