Ц.Мөнх-Оргил: Халамжаас хөдөлмөрт гээд л байнга ярьж байна, ХАЛАМЖ БАЙХ ЁСТОЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

УИХ-ын өнөөдрийн /2022.10.27/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Халамжаас хөдөлмөрт гээд байнга л яриад байна. Цаана нь ерөөсөө халамж байх ёсгүй юм шиг л яриад байна. Байх ёстой шүү дээ, хэрэгтэй хүндээ очиж байх ёстой. Сүүлдээ ярьсаар байгаад хүүхдийн мөнгө ч олгохгүй байх талаар ярих гээд байна шүү дээ. Хүүхдийн мөнгө бол зөв хөтөлбөр. Нэг зүйлийг заавал хоёр тийш нь савлуулаад байна л даа. Халамжаас хөдөлмөрт гэдэг зүйлээ хавтгайруулахгүй шиг болгомоор байна. Хөдөлмөр эрхлэлтээ дэмжээд явмаар байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top