ЭНЭ 7 ХОНОГТ: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар Ерөнхий сайд мэдээлэл өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. УИХ-ын чуулган ирэх пүрэв, баасан /2022.11.03, 04/ өдөр хуралдаж, дараах асуудлуулыг хэлэлцэнэ. 


·Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

·Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.26.233) 2022 оны 11 сарын 02

Оюун эрдэнэ та хурдан зайлж суудлаа худлаа ярьдаггүй, заль мэхгүй, улс төрийн өндөр боловсролтой, туршлагатай хүнд өг. Хурдан ухамсартайгаар зайл. Хурдан. Хурдан.

0  |  0
irgen(202.9.46.78) 2022 оны 11 сарын 02

Ene ulsad bolj bga asuudaliig EK.ES.UIH medej bga biz.Gadnaas irsen tsagaatgasan bichgiig yriad seveed bga nuhduud.yagaad SU.Batboldiin talaar irsen bicjgiig tag darsan be.Ymar uchraas

0  |  0
Тони(103.57.93.239) 2022 оны 11 сарын 02

Хөгжлийн Банк яриад шаагаад байсан чинь Сангийн сайд нь өөрөө шаачихсан яана энэ Монгол улс

1  |  0
Top