УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайдад асуулга тавиад хариугаа авчихсан юм. Дараа нь, тавдугаар сард чуулганаар асуулгынхаа хариуг сонсохыг хүссэн ч болоогүй. Тэр асуулгын хариуг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч ээ, Г.Занданшатар дарга аа. Би Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээр асуулга тавьсан юм. Бид хууль тогтоохоос гадна хянан шалгах зүйлийг хийж баймаар байна. Нэг хов живийн шинжтэй, эсвэл сошиал, сонин хэвлэлд янз бүрийн захиалгатай гарсан материалаар УИХ-ын гишүүд дүгнэлт хиймээргүй байна. Би Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг гишүүд сонсож, цаашид яах ёстой гэдэг дээр тодорхой шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )