УИХ-ын өнөөдрийн /2022.11.03/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Бригадын генерал С.Ганбямбын намтар
С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн.
2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна. Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”, 2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г дүүргэжээ. еэр
Сэтгэгдэл ( 2 )
oor hun oldsongui yu
odoo ch amar boljdee. hodoo ajillaj uzeegui zovlon medehgui huniig tomiloh gejdee