Г.Амартүвшин: Надтай холбоотой Хөгжлийн банкны асуудал удахгүй тодорхой болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. /2022.11.04/

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүйгээр гүтгэж, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Үүн дээр би өөрийн байр сууриа илэрхийлье гэж бодож байна. 

Нэгдүгээрт, Надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад ямар ч хамаагүй. Би ямар нэгэн Хөгжлийн банкны зээлдэгчтэй хэзээ ч, ямар ч холбоотой байгаагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хоёрдугаарт, Энэ компанийн авсан зээлээ бүрэн төлөөд дууссан гэж удирдлага нь мэдээлэл хийсэн. Зээл нь төлөгдсөн. Гуравдугаарт, Дөрөвдүгээр сард би өөрийн хүсэлтийн шалгуулъя гэж мэдэгдэл хийсэн. Үүнийхээ дагуу шалгуулж байгаа. Тийм болохоор надтай холбоотой Хөгжлийн банкны асуудлын үнэн зөв нь удахгүй тодорхой болно.

Хөгжлийн Банкны зээлийн багцын чанартай зээлүүд нь үндсэндээ төлөгдөөд дуусчихлаа. Боломжтой компаниуд нь зээлээ төлж дуусаад төрийн өмчийн компаниуд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын шинжтэй зээлүүд л үлдчихээд байна л даа. Тэр дундаа эрчим хүчний салбартай холбоотой томоохон багц зээл байгаа. Энэ зээлүүд нь барьцаа хөрөнгөгүй, эргэн төлөлтгүй, чанаргүй болсон зээлүүд байдаг. 

Ц.Даваасүрэн гишүүний чичрээд дайраад байгаа нь улсын төсвийг дагалдаж орж ирсэн Засгийн газар баталгаа гаргана гэсэн тогтоолыг шүүмжлээд байгаатай холбоотой юм байна. Гэтэл яг үнэндээ 2023 онд Засгийн газар Хөгжлийн Банкны бондыг дахин санхүүжүүлэхийн тулд баталгаа гаргана гэсэн утгатай тогтоол байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарын төлөгдөхгүй байгаа тэр зээлүүдийг л дахин санхүүжүүлж байгаа шүү дээ. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүний дайрч байгаа нь үндэслэлгүй байна. 

Ахмад үеийн төлөөлөл, олон сонгогдсон гэдгээр нь танаас залуу гишүүд бид үлгэр дуурайлал хайдаг. Ганцаарчилсан, бусад руугаа дайрч доромжилсон улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү. 

Эцэст нь хэлэхэд, намайг онцолж яриад, миний PR-ийг хийж өгч байгаа танд баярлалаа" гэлээ. 

Сануулахад, Чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "30 гаруй тэрбумыг авсан Г.Амартүвшин зэрэг хүмүүс "Төрийн баталгаа гаргаад зээлийг төлнө" гээд сууж байгаа байхгүй юу, ичихгүй. Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан бэ? Шалгуулаарай. Чамд УИХ-д суух эрх байхгүй шүү. Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр төлөхтэй холбоотой тогтоолын төсөл хэлэлцэхэд Г.Амартүвшин мэтийн 10 гаруй гишүүн оролцож болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Г.Амартүвшин чи зээл авсан чинь худлаа юу?  Төрийн эрх барих дээд байгууллагад улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриад байж болох юм уу?" гэж ярьж байв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
довдон(124.158.67.197) 2022 оны 11 сарын 06

Ганнибалын хүүг луйварчин болчих юм гэж хэн санах вэ Бямбын Ренчингийн болон Нямын Жагварлын удам сударт хар толбо үлдээж байна. Индра гуай нүдэнд харагдаад ямар зарчимч түс тас хүн байлаа.Үгүй ээ хөөе Базарын Дашцэрэн гэж сахалтай гэдгээрээ ялгардаг дипломатч агуу орчуулагч Энэ олон агуу хүмүүсийн дундаас жинхэнэ ШИЖИР алт гарах ёстой билээ

0  |  0
довдон ЖДҮ-чин(124.158.67.197) 2022 оны 11 сарын 06

Би хөгжлийн банкнаас зээл авах шалгаруулалтанд тэнцээд 3 хоногийн дараа зээлийн мөнгийг чинь гаргаж өгнө гэж байсан чинь Ганхуяг гэдэг хүн яаралтай санхүүжилтээр авчихлаа Чамд удахгүй ирэх мөнгөнөөс өгье гээд хэлэхэд бас л итгээд байхгүй одоо жил гаруй явж байна. Шалгуулж байна. хүлээ гэсэн

0  |  0
Chaavaas(59.153.114.229) 2022 оны 11 сарын 05

Hehe evii evii, hugiin tsarsilsan yumnuud jinhene humuujiltei, bolobsroltoi hunii haa ch hurehgyi, alia salbadai bolood l uldene

0  |  0
Z(202.170.73.226) 2022 оны 11 сарын 04

Davaasuren gej shaudraga haragdah gej yadah yumaa. Boliosoi!

0  |  0
Top