Б.Пүрэвдорж: Х.Нямбаатар сайд доромж маягтай байна, ЖАГСААЛД ОЛУУЛАА ИРЭЭРЭЙ

2022 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.04/ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэвгэврийг 7 биш 5 жилээр тогтоолгох тухай жагсаал зохион байгуулах талаараа үг хэллээ.


Тэрээр "Би өчигдөр УИХ-ын чуулганы индэр дээрээс тэвгэврийг 7 биш 5 жилээр тогтоолгох тухай жагсаалыг ирэх 11 дүгээр сарын 08-ны өдөр 12:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар ярьсан.

Үүнийхээ дагуу пост хийхэд түүний доор 300 гаруй хүмүүс одоогоор коммент бичиж байна. Хүмүүсийн комментийн ихэнх нь та энэ жагсаалд цөөн хүн ир гэж хэлсэн нь буруу гэж хэлж байна. Тиймээс бүгдээрээ ирээрэй.

Миний энэ жагсаал Монголын түүхэнд анх удаа ард иргэдийн төлөө хууль батлуулахын тулд болж байгаа гэдгээрээ онцлог.

Өчигдөр үг хэлсний дараа Х.Нямбаатар сайд ирээд "За Пүрэвдорж оо чинйи жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая" гээд ярьж байна лээ. Энэ санаачилгад нь баярлалаа. Гэхдээ цөөн хүн оролцох юм чинь гэсэн жаахан доромж маягтай байна лээ. Тэгэхээр ард иргэдийг хөдөө орон нутаг гэлтгүй олуулаа ирээд энэ жагсаалд оролцоорой гэж хэлье.

Мөн комментыг харахад 7 жилээр тогтоолгосон хүмүүс хохирно гэх зүйлийг бичсэн байна. Энэ хууль бол 7 жилийг 5 жил болгох тухай хууль. Үүнийг дагалдаж өргөн барьсан хууль бол 2018 оноос өнөөдрийг хүртэл 7 жилээр бодуулсан хүмүүсийг буцааж 5 жил болгох хоёр хууль явж байгаа шүү. Тийм учраас тэтгэвэр гарсан хүмүүс би нэгэнт 7 жилээр бодуулчихсан гээд хойш сууж болохгүй. Энэ хууль батлагдвал нөгөө хууль нь алга урвуулахын төдийг батлагдана гэсэн үг. Тиймээс бүгдээрээ хамт тэмцээрэй гэж уриалъя.

Ирэх мягмар гарагт 11 дүгээр сарын 08-ны өдөр 7 жил биш 5 жилээр тэтгэврээ бодуулах хуулийн үр дүнд хүн бүр 100-150 мянган төгрөгөөр илүү тэтгэврээ тогтоолгох боломж та бүхний өмнө ирж байна. Тиймээс бүгдээрээ ирэхийг уриалж байна. Жагсаал маш даруухан болно. Эхлэл бол амжилтын түүчээ болдог. Бие биедээ найдаж битгий хойш суулгүй, жагсаалдаа бүгдээрээ оролцохыг уриалж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(192.82.68.61) 2022 оны 11 сарын 07

Baitsaagch nertei shulaachid ih zantaiii ni yana bid naryn munguur tsain avch baij

0  |  0
Зочин(192.82.72.218) 2022 оны 11 сарын 06

К

0  |  0
Ss(103.229.120.128) 2022 оны 11 сарын 05

Хорхог бгаамуу аарц өгөх \n юмуу.

0  |  0
Улныханд(172.91.183.102) 2022 оны 11 сарын 07

залуу байхдаа сайн ажиллах хэрэгтэй ш дээ. одоо төр мөнгө л хэвлэж инфляц нэмэгдүүлж тэтгэвэр нэмэхгүй бол өөр яах вэ дээ. тэтгэвэр нэмж бусдыг хоролмооргүй байна

0  |  1
Зөнч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 07

ан-ынхан аяга аарц автобусны мөнгө 500 төгрөгөөр ахмадуудаа хахуульдахаар шийджээ.Та нарын идэж уусан чинь арай илүү ихэд хүрмээрсэн.

0  |  1
Баянаа(66.181.161.3) 2022 оны 11 сарын 05

Эрхээ хамгаалан жагсах л хэрэгтэй байна даа, яг үнэндээ

0  |  0
ББ ББ(66.181.178.14) 2022 оны 11 сарын 04

Зөвшдээ зөв ТЭТГЭВЭРИЙГ маш их ялгаатай боддог юм билээ өөрсдөө жилийн эцсээр урамшуулал өндөр авдаг гэсэн шүү НД ийн байцаагч нэртэй ЗАВШИГЧИД.. жагсаалд бүгд очиж оролцох хэрэгтэй

2  |  0
Zochin(86.111.138.105) 2022 оны 11 сарын 07

Bitgi jujigleed bai

0  |  2
5(66.181.160.127) 2022 оны 11 сарын 07

солиор хогын юмнууд

0  |  3
иргэн(66.181.191.139) 2022 оны 11 сарын 04

Татварынхан хамгийн багаар тогтоож жилийн эцэст энэнийхээ төлөө мөнгөн урамшублал авдаг гэж сонссон шүү.Өөрөөсөө өгөх гэж байгаа мэт араншин гаргадаг юм бналээ

2  |  0
zzzzz(64.119.21.20) 2022 оны 11 сарын 04

mongolchuud er ni yasan ch teneg olon be dee

1  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 11 сарын 04

Хорхог байгаа юм уу? Дуу дуулах уу?

0  |  0
Top