Ц.Даваасүрэн: "Ичсэн хүн хүн ална" гэгч боллоо, Б.Жавхланг огцруулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүллээ. /2022.11.04/

Тэрбээр "Миний бие үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Ингэхдээ дараах таван үндэслэлийг тавьсан. 

1. Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд миний зүгээс огт хандаж байгаагүй "105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийн нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн" гэсэн огт үндэслэлгүй худал, гүтгэлгийг цацсан. Энэ талаар ХХААХҮЯ-аас тодруулахад төслийн нийт өртөг нь урьдчилсан байдлаар 90 сая ам доллар юм байна. Харин баталгаа гаргах эсэх асуудал одоогоор яригдсан зүйл байхгүй гэсэн. Ер нь бол ичсэн хүн хүн ална гэгчээр надтай огт ярьж байгаагүй зүйлээ ярьсан мэтээр худлаа гүтгэсэн. 

2. Би Б.Жавхланг ойрын хамааралтай хүмүүсээ хаана, хаана ямар албан тушаалд томилсонг өмнө нь хэлсэн. 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хууль нэмэлт өөрчлөлт өөрөө санаачилж оруулсан. Ингээд банкны удирдлагууд 5 тэрбум төгрөгийг олгох эрхтэй болсон. Үүнээс хойш жижиг жижиг зээлүүд цуварч, Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.

Мөн түүний хамаарал бүхий этгээдүүд Чингис хаан банканд  49 тэрбум төгрөгийг хадгаламжийг байршуулаад байхгүй болгосон. Гэтэл энэ мөнгийг авахгүй, найдваргүй болсон цагт нь Сангийн сайд төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэж асуудал оруулж ирсэнийг би боль гэж хэлсэн. Гэтэл урдаас хаа, хамаагүй арьс ширний үйлдвэр яриад байна. Энэ огт худлаа.

3. Б.Жавхлан хаана, ямар банк, зээлийн сан байна түүнд гар хүрч байна гэж би хэлсэн. Монголбанкны дэргэдэх "Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн сан"-д өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн зээлийг "Зэт финанс" ББСБ-аар авсан. Мөнгө угаасан гэсэн үг. 

4. Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл, эхнэр н.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээг байгуулж, авахуулаад төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэх мэдээлэл байгаа. Төрийн банк чинь Сангийн сайдын харьяанд байгаа.

5. Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байгаа. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна.

 

Иймд Сангийн сайд Б.Жавхланг нэн даруй огцруулж, АТГ-д шалгуулах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.229.122.239) 2022 оны 11 сарын 07

Угаасаа Б.Жавхлан гэгч этгээд зориуд улсын сан хөмрөгийг шамшигдуулан өөртөө завшиж, цаад далд эздийнхээ эзэд ч гэж дээ гэмт бүлэглэлийн толгойлогдынхоо үүрэг лаалгаварыг үг дуугүй биелүүлэх гэж яваад шоронд орж тэнд ясаа тавих үйлийн үртэй хүн юм билээ. Гүтгэлэгий нь уншаад царайгий нь хараарай .

0  |  0
Иргэн(202.55.188.125) 2022 оны 11 сарын 06

Шалгуулах хэрэгтэй!

1  |  0
Zail(59.153.114.229) 2022 оны 11 сарын 06

Zailaa 90eed onii hulgaich, shudnii horhoi shumegch min

1  |  0
Irgen(66.181.187.81) 2022 оны 11 сарын 06

Zavaan shaaruud yum aa. Osohdoo olbon tsolbon bsan yumnuud iim boldog sh de. Hangaluun saihan amidrald osoj boijson huuhed ingej uuj idej, ulairahiig yer medehgui.

1  |  0
tun zob heljee.(139.5.218.246) 2022 оны 11 сарын 05

vnen sh dee.. ter vildver ni barigdaagui tosol gej ybaa ch dee.

2  |  2
Зочин(66.181.182.10) 2022 оны 11 сарын 06

Даваасурэн мандтугай, манай улс хогжтугэй

2  |  6
Шуналт хоёрын хэрүүл(103.229.122.94) 2022 оны 11 сарын 06

10%-ийн Даваасүрэн, Жавхлан хоёр бол яг адилхан шуналтай хүн хогнууд. Нэг голын хоёр дугуй. АТГ энэ хоёрыг хамт шалгах хэрэгтэй, мөн ч их бузрын юм гарна даа.

4  |  1
Иргэн(202.55.188.42) 2022 оны 11 сарын 06

Энэ жавхлан тийм шударга юм бол шалгуулаа ч дээ. Худлаа өөрийгөө өмөөрөө л байхаас шалгуулсан юм байхгүй. Шалгуулж байгаа гэж худлаа ярьж байна. За тэгээд манайх шиг авилгалдаа идэгдсэн оронд шалгаад юу болох нь ойлгомжтой биздээ

7  |  1
Кккк Кккк(101.113.192.56) 2022 оны 11 сарын 06

Даваасүрэн бол ашигч урвагч шудрагийн дүрд тоглосон хог шдээ энэ урвагчийг яах гэж цор ² гэгүолээд байгаа юм

5  |  2
бичил бизнес эрхлэгч(66.181.184.108) 2022 оны 11 сарын 05

Хүүгүй шахуу зээл аваад өөрийн ББСБ р оруулаад 20-30% н хүүтэй гаргана гэдэг бол албаны эрхээ ашиглаж их хэмжээний мөнгө угаасан гэдэг хүнд гэмт хэрэг л дээ уг нь

3  |  1
Лол (202.126.89.180) 2022 оны 11 сарын 05

Т1 фэтиша

2  |  1
Зочин (64.119.25.138) 2022 оны 11 сарын 06

Сангийн сайд Жавхлан огцор.мөн Амартүвшин огцор.

5  |  4
Зочин(202.126.90.17) 2022 оны 11 сарын 06

Даваасүрэн больж үз

6  |  3
Цц(66.181.178.14) 2022 оны 11 сарын 06

Одоо Жавхлан сангийн сайд арай дэндэж байнаа төрд байгаа сайд Жилүүдийг доромжилж БАЙНАШ дээ ийм айх аюулгүй улсын мөнгийг хувьдаа завшиж байгаа хүмүүсээ одоо туслаачээ арай дэндэж байна шүү ОГЦРУУЛАЖ ДАОУЙ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ/ арайч дээ энэ чинь МОНГОЛ УЛС шүү дээ арай дэндэж байнаа ОГЦРУУЛААЧЭЭ

4  |  3
Дархан(202.126.90.8) 2022 оны 11 сарын 06

Сайхан шалгуулчих аа

4  |  1
1(202.21.109.112) 2022 оны 11 сарын 05

zailuulaa doll pik

2  |  3
зочин(192.82.67.113) 2022 оны 11 сарын 06

зөвөө зөв шалгуулах нь зөв байх

5  |  3
ард(66.181.186.33) 2022 оны 11 сарын 06

ямар ч нөхцөлд ард түиний нуруундээр хөгжлийн банкны өрийг үүрүүлж болохгүй. ард иргэд төлье ч гэсэн чихээ огтолж л өгөхгүйюм бол юугаараа төлөх билээ. ноорхой гэр, 500 мянган төгрөгөө өгчихөөд өлбөрч л үхэхгүй юм бол.

3  |  0
ард(66.181.186.33) 2022 оны 11 сарын 06

ямар ч нөхцөлд ард түиний нуруундээр хөгжлийн банкны өрийг үүрүүлж болохгүй. ард иргэд төлье ч гэсэн чихээ огтолж л өгөхгүйюм бол юугаараа төлөх билээ. ноорхой гэр, 500 мянган төгрөгөө өгчихөөд өлбөрч л үхэхгүй юм бол.

2  |  1
Irgen(192.82.76.45) 2022 оны 11 сарын 06

Дарханы гол гол үйлдвэр байгууллагын дарга, ерөнхий нябо Жавхлангийн хүмүүс байдаг. Миний хүнийг хөдөлгөж болохгүй гэж үүрэгддэг гэсэн. Шуналын дэв

4  |  2
Иргэн(202.126.89.155) 2022 оны 11 сарын 06

Жавхлан гишүүн одоо болимоор байна аа.

5  |  2
5(66.181.160.127) 2022 оны 11 сарын 05

энэ хөгийн хүндээ 5 үгэндээ танигддаг

4  |  2
Top