УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. /2022.11.04/ Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох товтой бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Шударга баймаар байна. УИХ-ын гишүүдэд арваннэгдүгээр сарын 1-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл хүргүүлсэн.
Б.Жавхлан гэдэг хүн гэмт хэрэг хийсэн хүн мөн юм байна гэж би итгэлээ. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн энэ хүнийг Хөгжлийн банкыг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан.
Энэ хүн одоо Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг УИХ-ын индэр дээрээс уншиж байна.Ард түмэн үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй.
9 хуудас бүхий материал тараачхаад сая индэр дээрээс олон юм уншсан. Тэр нь бүгд худлаа шүү. Тэгэхээр бид юу асууж, яаж мэтгэлцэх юм.
2017 оны хуулийг өөрчилж байгаа Б.Жавхлан Хөгжлийн банкинд хүмүүсээ тавьж байгаад өчнөөн мөнгө идсэн гэж Ц.Даваасүрэн гишүүн хэд хэдэн удаа хэлсэн. Үүнийг хуулийн байгууллага яагаад шалгахгүй байгаа юм. Энэ хүн яагаад Улсын их хурлын индэр дээрээс гүтгэлгийн шинж чанартай материал уншаад зогсож байдаг юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
чи өөрөө хөгжлийн банкыг дампууруулсан гэмт хэрэгтэн биз дпээ пялага царайлсан новшоо
Фэтиша
zailuulaa
Жавхлан сайд байхдаа ХБ-аас өөртөө ихээхэн хэмжээний зээл аваад төлөөгүй тухай мэдээлэл байнга л гарч бсан. Аваагүй бсан бол тухайн үед яагаад няцаалт хийгээгүй юм бэ. Бүр хэзээ хойно гүтгэж хэлмэгдүүллээ гээд бахираад байгаа нь худлаа л бна даа. Төрөөс төрсөн луйварчдын нэг л бна гэж харж бна.