УИХ-ын таван байнгын хороо хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр /2022.11.08/ хуралдана.



1. Хууль зүйн байнгын хороо /10:00 цаг/

·Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.10.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай/

2. Төрийн байгуулалтын байнгын хороо /11:00 цаг/

·Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /11:30 цаг/

·Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

4. Нийгмийн бодлогын байнгын хороо /14:00 цаг/

·“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2021 оны 05, 06 дугаар тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, цахим шилжилтийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох

5. Эдийн засгийн байнгын хороо /14:30 цаг/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top