Х.Нямбаатар: Нэр бүхий албан тушаалтнууд нүүрс хууль бусаар гаргасан хэргийг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.09/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар зарим сайд нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгай бол нэлээн эрт яригдаж эхэлсэн зүйл. Та бүхэн санаж байгаа бол анх энэ асуудлыг ил болгосон хүн тухайн үе нь УИХ-ын гишүүн байсан Л.Энхболд. Тухайн үед УИХ-ын Ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол очиж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Дараа нь, улсын хилээр гарч байгаа нүүрсний хэмжээ дандаа зөрч ирсэн. Сүүлд нэг үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгаж, тодорхой албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж улсын хилээр нүүрсийг гаргаж байсныг таслан зогсоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rrr(97.120.14.203) 2022 оны 11 сарын 10

Энэ хөөн хэлэлцэх хугацааг бий болгосон хулгайчийг барьж дүүжил! Монгол улсын дайсан number one.

0  |  1
готов(192.82.91.88) 2022 оны 11 сарын 11

орон нутгийн ТТХК-г цөлмөсөн ажнай батэрдэнэ тус компаний захирал асан х.түмэнбаяр ня-бо г.шүрэнхишиг нарыг нэн тэргүүнд шалгах ёстой. харж л байя

1  |  0
зочин(124.158.67.197) 2022 оны 11 сарын 11

Аймгийн дарга байсан Сумъяа дарга байхдаа уурхайгаас 1 тн-г 5 доллараар худалдаж аваад Хятадын хил дээр 25 доллараар зардаг байсныг илрүүлсэн цагдаагийн ажилтныг гүтгэж шоронд 2 сар эрүүдэн шүүлгэсэн гэх маш нууцлалтай хэрэг байгаа Аймгийн шүүх хэрэгсэхгүй болгосон баримт байх ёстой Д.Батэрдэнэ холбогддог

2  |  0
үүү(122.201.31.64) 2022 оны 11 сарын 10

Өмнө нь олон жил нүүрсээ хулгайд алдаж байсан гээд зах замбараагүй хэрэг байгаа даа, шүүгээд дуусахгүй ээ, Лав л тухайн үеийн ня бо нь хотод арван давхар байшин барьсан гэж тэр үед ярьсан. Аман дээрээс нь нүүрсийг нь ачаад хуулгуудыг нь устгадаг гээд л сонссон доо. хамтруулаад шалгаарай

3  |  0
Лут(192.82.67.162) 2022 оны 11 сарын 09

Нүүрсний хулгайч хэн хэн вэ.гэдгийг тогтоох их бэрх байхаа.Хулгайчид олон,баяжсан,олуулаа болсон биз

3  |  0
Иргэн(125.134.46.44) 2022 оны 11 сарын 10

Шалгасаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа, эсвэл өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгоно. Хаана хэнд хариуцлага тооцогдож байлаа.

2  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 11 сарын 09

Nersiig ni zarlaaj hulgaich eh ornoo totnogchudod hatuu baih heregtei.Uyg ni hamgaalaad neriig ni nuugaad baidag uy.\n

3  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 11 сарын 09

Ene neg hudalj shouchin tednii gar hul baij jvjeg taviad baidagaa bolio.Neeh shiideed ulsiig hohiolgvi bologdog.MANiin MAPUUD TURUUS TONIL HUDALLAA JVJEGELEJ YLS TONOJ ARD TVMNEG TUILDUULDAGAA ZOGSOO.sONGUULIA DUHUUD IREHEER JVJEG TAVIOAD EHELDEGEE BOLIO.bVGEDIIG CHINI TONILGOH TSAG IRNEE.

0  |  2
Бат(202.131.243.50) 2022 оны 11 сарын 09

10жилийн дотор гялс шалгаад шийдчих байлгүй дээ.Шалгуулагсад тэр үед огцрох нь огцроод тэнгэрт дэвших нь дэвшээд авилгалд өгөх юмгүй болтлоо хоосроод ирцгээнэ биз.

2  |  0
Top