Оросын пуужин Польшийн нутаг дэвсгэрт УНАЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Польшийн Гадаад хэргийн яамнаас өчигдөр /2022.11.15/ үдээс хойш Оросын пуужин тус улсын нутаг дэвсгэрт унасан талаар мэдэгджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт Украины газар нутаг, чухал дэд бүтэц рүү ээлжит удаагаа олон цаг үргэлжилсэн цохилт өгсөн байна. Энэ үеэр 15 цаг 40 минутын үед Польшийн Люблин хотын ойролцоо Оросын пуужин унаж, хоёр польш иргэн амиа алджээ.

Польшийн Гадаад хэргийн яам өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ “Болсон явдалтай холбоотойгоор Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау Оросын Элчин сайдыг дуудаж, нэн даруй дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаардсан” гэлээ.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Сайд нарын зөвлөлийн хороог үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар хуралдуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.205) 2022 оны 11 сарын 18

Украйн пуужин унасан юмаа сэтгүүлчээ. Хэрэв Польш хэоээс хэтрээд давраад бвал Оросын пуужин унана. Унавал Польш гэх улс дэлхийн газар нутаг дээр байхгүй болно. Ер нь ч тэр цаг нь маш их ойртож бгаа.

1  |  0
п(202.179.27.209) 2022 оны 11 сарын 18

Худал хуцах юмаа. Украйных гэдгийг Америк нь өөрөө мэдэгдээд байхад

3  |  0
Ififi(66.181.161.103) 2022 оны 11 сарын 16

Orsiix gej xen notlohiin xamgiin tvrvvnd zelensgii medeeelel xiisem sumaa xarvaad nymaa nyyv gej

2  |  0
Top