Польш пуужингийн асуудлыг үл харгалзан УКРАИНЫГ ДЭМЖИНЭ гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Польшоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч “Польшийн нутаг дэвсгэрт пуужин унаж, хил дээр онц байдал үүссэн асуудлаас үл хамааран бид Украиныг дэмжих болно. Одоогийн нөхцөл байдал манай хандлагыг өөрчлөхгүй. Польш улс Украиныг дэмжих шаардлагатай гэж үзэж байна. Манай улс эхнээсээ л Украиныг дэмжсэн” хэмээн мэдэгджээ.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тус улсын нутаг дэвсгэрт унасан пуужинг Оросын цэргийнхэн харвасан гэх ямар ч нотолгоо байхгүй байгаа талаар мэдэгдсэн билээ. Уг пуужин Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийх байх өндөр магадлалтай аж.

Тэгвэл АНУ “Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн шалгалтын дүн ямар байхаас үл хамааран хариуцлагыг нь ОХУ хүлээх ёстой” гэж мэдэгдсэн юм.

  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top