Польшид пуужин унасны хариуцлагыг ОХУ хүлээх эсэхт ТАЙЛБАР ХИЙВ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Польшийн нутаг дэвсгэрт мягмар гарагт пуужин унасны хариуцлагыг ОХУ хүлээх ёстой гэж АНУ-ын талаас мэдэгдсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Цагаан ордны уг мэдэгдэлд хариу өглөө. Тэрбээр “Одоо болж байгаа зүйлийн шалтгааныг эргэн санахыг хүсэж байна. Америкчууд хэрвээ тэр зүйл болоогүй бол, энэ зүйл тохиолдоогүй бол... гэж ярьж байна. Тэгвэл энэ бүх зүйл яагаад эхэлснийг эргээд бодох хэрэгтэй. Тэгж байж бид бүх зүйлийн шалтгааныг олж харах болно. НАТО болон АНУ тэргүүлж энэ нөхцөл байдлыг эхлүүлсэн” гэжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Польшийн газар нутагт пуужин унасны хариуцлагыг шалгалтын үр дүн ямар байхаас үл хамааран Орос хүлээх ёстой” гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужинг Оросын цэргийнхэн харвасан гэх ямар ч нотолгоо байхгүй байгаа” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр уг пуужинг Украины агаарын довтолгооноос хамгаалах цогцолбороос харвасан байх өндөр магадлалтай байгааг хэлжээ.

Түүнчлэн Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “АНУ-д Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн шалгалтын дүн чухал биш байгаа” гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(66.181.161.118) 2022 оны 11 сарын 19

Америк улс яасан өөгүй цэвэрхэн улс вэ!!! Манай АН дарга нартай адилхан ха ха ха\n

1  |  0
Tt(98.204.176.20) 2022 оны 11 сарын 19

Teneg ukrainuud uuniig yag hiij chadna

1  |  0
(192.82.73.13) 2022 оны 11 сарын 17

yag nuguu no war hujjnuud shig

0  |  0
Зочин(192.82.85.124) 2022 оны 11 сарын 17

УКРАЙН НАЦИСТУУД давраад одоо герман, финланд , гээд ойрхон байгаа улсуудаа бөмбөгдөөд хариуцлагыг нь орос хүлээх нь галзуу тэнэг хүний хэлдэг юм даа

3  |  0
Top