Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хотын асуудлыг шүүмжилж, дараах байр суурийг илэрхийллээ.
-"Томыг дуурайж, гадаадыг хуулбарлаж, гамбир элдэх мэт хотыг хөгжүүлэх нь түгжрэл, утаанд хүргэдэг" гэж үг бий. Ийм уудам газар нутагтай улс мөртлөө газрыг эргэлтэд оруулахгүйгээр Улаанбаатар хотдоо шавсаар байгаад Улаанбаатар улс болж байна.
Энэ бол газрын эргэлтийн харилцаа буруу байгаа гэдгийн яруу тод илрэл. Гамбир элдэнэ гэдэг нь Улаанбаатарыг тэлж байгаа гэсэн үг. Түгжрэлийн гол шалтгаан нь гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын харилцаанаас үүдэлтэй. Үүнийхээ уг үндсийг олж харах хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрхэм хөдөөнийхөөн та нар л бүгдээрээ наад даргаа оруулаад сайд гишүүд наймаачин малчин ногоочин тариачин архичин халтуурчин оюутан сэлгүүцэгч гм бүгд хөдөө нутаг нутаг руугаа буцаад өгөөч.Тэгвэл хот маань сэлүүхэн цэвэрхэн цэгцтэй болно