УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.18/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно. Нийт 126 хууль, тогтоол байна.
Үдээс өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай, 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолууд байна.
Төрийн албан тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсоно.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл, Намрын ургац хураалж болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонсоно.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )