УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Ш.Адьшаа гишүүн Боловсролын тухай хуулийн төслийг чуулганаар хэрэлцэх асуудалд оруулж ирэхгүй байгаатай холбогдуулан шаардлага хүргүүлэх талаар үг хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:
Боловсролын тухай хуулийг УИХ-д өргөн барьснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гэж УИХ-ын олон гишүүн байгаа. Ажлын дэд хэсэг, Байнгын хороо гэж байгаа. Энэ ямар шалтгааны улмаас хуулийг хоёр жил гацааж, хэний ашиг сонирхол, эрх ашигт харшилсан учраас өнөөдөр боловсролын тогтолцоонд байгаа гажуудлыг арилгах хуулийг яагаад батлах сонирхолгүй байна вэ?
МАН-ын бүлэг, УИХ-ын удирдлага, БШУ-ны байнгын хороо үүнд хариулт өгмөөр байна.
Боловсролын хуулиар дамжуулж бид ирээдүйд монгол хүнийг бэлтгэх, боловсролын өнгөрсөн 30 жилийн тогтолцооны гажуудлыг засах олон реформын асуудлыг энэ хуулинд оруулж өгсөн. Үүнийг ямар зорилгоор хойшлуулаад байгаа юм бэ.
Хувьсах зардал, борооны дараах мөөг шиг үе үеийн намын эрх баригчдын байгуулсан их, дээд сургууль гэдэг тогтолцоо, энэ гажуудал чинь өнөөдөр нэг нам, нэг бүлэглэлийн асуудал биш. Энэ бол Монголын ирээдүйн асуудал. Та бүгдийн баталсан Алсын хараа - 2050, Шинэ сэргэлтийн бодлогын чинь гол амин чухал сүнс нь боловсролын асуудал байгаа шүү дээ. Энэ хуулиа яагаад оруулж ирэхгүй байна аа!
Ирц бүрдэхгүй байна гэдэг. Ирц бүрдүүлэхгүй байгаа юм бол сахилга хариуцлага, Ёс зүйн байнгын хороо, энэ Б.Баттөмөр дарга, УИХ-ын удирдлага юу хийж байна аа!
Энэ боловсролын хуулиа яагаад батлахгүй байгаа юм бэ гэдгээ ард түмэндээ хэл. Үүнийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын дарга, МАН-ын бүлгээс албан ёсоор шаардаж байна.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
-Энэ чинь гэнэт сэрсэн юм шиг юу болов оо. БШУ-ны Байнгын хорооноос ажлын хэсгүүд ажиллаад, олон хэлэлцүүлгийг явуулж байгаа. Тэр хэлэлцүүлэгт Ш.Адьшаа гишүүн оролц! Үүн дээр чинь яам, Засгийн газрын саналууд ирээд хойшлуулаад явж байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль. Засгийн газар, сайд нар нь хэлэлцүүлгүүд зохион байгуулаад явж байгаа. Хэлэлцүүлэгт ороод сайн ажиллах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 5 )
ГЭНЭТ СЭРЖ БОЛНО
Энэ бүүр юмтай болчихжээ. Аваараас хойш. Наад өвгөн чинь ёстой ам хуурай байдаггүй дээ
Шинэ үеийн МАНАН Адьшаа гэнэт сонгууль ойртсныг санаж дээ. Нөгөө л ХАРИУЦЛАГА ярьдаг АВАРГА гааль нүүрстэй холбоотой СЭВЖ өгмөөр байх юм даа. Энэ ч уг нь дугарсанг нь АРД олноор сонгогчдоороо ҮНЭЛҮҮЛЭХ ганц боломж юм байгаа юм даа. Дугардаг нь даанч цөөхөн байх шиг байна даа.
Дурлалт бүсгүйдээ альфард альфардаар сарнай илгээсэн анхны романтик залуугаар А.Амундра тодорч буй бололтой
шал онигоотой юмаа