Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй сонсгол хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

 Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

   Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон khulan@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө khulan@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Хууль зүйн байнгын хорооны Ажлын алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top