Боловсрол Кап-2022 | 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

2022 оны 11 сарын 28

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ивээл дор зохион байгуулагдсан “Боловсрол Кап-2022” Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, ажилтын спортын хоёрдугаар их наадам амжилттай боллоо. 43 багийн 2000 гаруй тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, үндэсний бөх, цацагт бүжгийн тэмцээн гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдсөн.

Нийлбэр дүнгээр Н.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургууль тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт Ч.Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль, гуравдугаар байрт Ж.Маргад захиралтай Singapore school of Mongolia тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Боловсролын салбарыг дэмжих, багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилготой “Боловсрол Кап-2022” спортын их наадмыг сэтгэл догдлон хүлээдэг гэдгээ багш нар хэлж байлаа. Энэ жилийн тухайд багш, ажилчдын ур чадварыг үнэлсэн, олон тамирчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа.

“Боловсрол Кап-2022” Спортын хоёрдугаар их наадмын шилдгүүд:

Шилдэг баг

I байрт Н.Энхбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургууль

II байрт Ч.Ганбилэг захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар

III байрт Ж.Маргад захиралтай Singapore school of Mongolia

 

Шатар

I байрт Гёте сургууль

II байрт 33 дугаар сургууль

III байрт 14 дүгээр сургууль

 

Ширээний теннис /эрэгтэй/

I байрт Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш Б.Амар

II байрт 33 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ш.Болор-Эрдэнэ

III байрт 55 дугаар сургуулийн багш Ц.Пүрэвдорж

 

Ширээний теннис /эмэгтэй/

I байрт Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш А.Баасансүрэн

II байрт Улаанбаатар эмпати сургуулийн багш М.Сувд-Эрдэнэ

III байрт Глоба иннова Олон улсын дунд сургуулийн багш Мөнхцэцэг

Үндэсний бөх

I байрт 21 дүгээр цэцэрлэгийн багш М.Серикбол

I байрт 30 дугаар сургуулийн багш Д.Амгаланбаатар

III байрт Уудам Монгол сургуулийн багш Н.Пүрэвдаваа

IV байрт 33 дугаар сургуулийн багш Ш.Очирбат

Уран барилдаанч бөх – Амгалан цогцолбор сургуулийн багш Т.Ганзориг

Өсөх ирээдүйтэй бөх – 20 дугаар цэцэрлэгийн багш Д.Содномдаржаа

 

Цацагт бүжиг

I байрт Шинэ Монгол сургууль

II байрт Сингапур скүүл оф Монголиа сургууль

III байрт 84 дүгээр сургууль

 

Сагсан бөмбөг /эрэгтэй/

I байрт 33 дугаар сургууль

II байрт 48 дугаар сургууль

III байрт Сингапур скүүл оф Монголиа сургууль

 

Сагсан бөмбөг /эмэгтэй/

I байрт 33 дугаар сургууль

II байрт 84 дүгээр сургууль

III байрт Шинэ Монгол сургууль

Волейбол /эрэгтэй/

I байрт 55 дугаар сургууль

II байрт 53 дугаар сургууль

III байрт 33 дугаар сургууль

 

Волейбол /эмэгтэй/

I байрт 84 дүгээр сургууль

II байрт 55 дугаар сургууль

III байрт 33 дугаар сургууль

 

Шилдэг тоглогч

Сагсан бөмбөг /эмэгтэй/ 33 дугаар сургууль Д.Отгонзаяа

Сагсан бөмбөг /эрэгтэй/ 33 дугаар сургууль Н.Шижирбат

Волейбол /эмэгтэй/ 84 дүгээр сургууль Ж.Хулан

Волейбол /эрэгтэй/ 55 сургууль А.Оргилболд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top