Байгууллагынхаа 457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр иргэн “Г” нь 2023 оноос хойш ажиллаж буй байгууллагынхаа 457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Одоогоор уг асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудыг санхүүгийн үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавих, орлого, зарлагын гүйлгээг давхар баталгаажуулах, ажилтнуудын санхүүгийн эрх, үүргийг тодорхой зааглах замаар байгууллагын хөрөнгө завших гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )