Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулан, жил бүрийн шинэ жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгодог "Цөмөөхэй" балетын бүртгэл үргэлжилж байна. .
Бүртгэл 8-18 насны өөрийгөө сорьж, тайзнаа ур чадвараа харуулах хүсэлтэй хүүхэд бүрд нээлттэй.
БҮРТГЭЛИЙН ҮЕ ШАТУУД
Нэгдүгээр шат
- Бүртгэлээ баталгаажуулна /Арваннэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ/
- Доорх бүртгэлийн линкээр орж мэдээллээ бөглөн, бүртгэлийн хураамжаа төлнө. /Бүртгэлтэй google account-аараа нэвтрэнэ үү/
- Хураамж төлөгдөөгүй бүртгэлийг хүчингүйд тооцно.
- Бүртгэлийн линк: https://forms.gle/RSQxy12f8F8hJjVf8
Хоёрдугаар шат
- Сонгон шалгаруулалт /Арваннэгдүгээр сарын 14, 15-наас дуудагдана/
- "Монголын балетын хөгжил сан"-гаас бүртгүүлсэн оролцогчидтой холбогдож, сонгон шалгаруулалт зохион байгуулах өдөр, цагийг мэдэгдэнэ.
Гуравдугаар шат
- Сонгон шалгаруулалтын хариу ба бэлтгэл
- Сонгон шалгаруулалтын хариуг оролцогчдод мэдэгдэж, тэнцсэн оролцогчдын бэлтгэл албан ёсоор эхэлнэ.

Сонирхуулахад, Дэлхийн балетын өдөр буюу аравдугаар сарын 29-нөөс "Цөмөөхэй" балетын тасалбар худалдаанд гарч эхэлснийг дуулгая.
Тасалбар захиалах холбоос https://ticket.mn/event/3322
Байршил: Соёлын төв өргөө
- 2026.12.12 I 18:00
- 2026.12.13 I 18:00
- 2026.12.28 I 19:00
- 2026.12.29 I 19:00
Холбоо барих дугаар: 95268448
Сэтгэгдэл ( 0 )