УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.01/ хуралдаан дээр УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрээр "Хэдхэн хоногийн өмнө УИХ-аар Мөнгөний бодлогоо батлуулсан Монголбанк бол УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг байгууллага. Нийгмийн даатгалын сан /НДС/-тай холбоотой Монголбанкны асуудал байна. НДС бол 1 сая даатгуулагч, иргэд хөдөлмөрчдийн мөнгө юм. 50 мянган ажил олгогчийн мөнгөн хөрөнгө, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө юм.
Нэгдүгээрт, энэ санг эрсдэлд оруулсан хүмүүсийн хариуцлагын асуудлыг ярих ёстой.
Хоёрдугаарт, Монголбанкны эрх хүлээн авагчийг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг Капитал банканд байж байгаад дампуурсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбум төгрөгийн 78 нэр төрлийн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Үүнээс 8 удаагийн дуудлага худалдаагаар 17 тэрбум төгрөгийн 51 хөрөнгө зарагдахгүй, хүн тоохгүй байгаа. Гэтэл Монголбанкны эрх хүлээн авагчид тэндээс үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, Монголбанкны захирлынхаа мэдэлд авч байна. Энэ бол үнэхээр байж болохгүй. Монголбанк арилжааны банкыг дампууруулдаг, өмч хөрөнгийг нь дээрэмддэг асуудлууд байсан нь одоо үргэлжлээд явж байна.
Тухайлбал, Сэлхийн зусланд алтны компани барьсан “Замбуулин виллаж” гээд хотхон байгаа. Өрөндөө хураалгасан. Үүнээс гурван ширхэг амины орон сууц хаусыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авчихсан байна. Монголбанкны хөрөнгөөр тэнд нь дотоод заслыг нь хийчихсэн байна. Тэнд нь Тэргүүн дэд ерөнхийлөгч нь орчихсон, амьдраад явж байна гэдгийг иргэд мэдээлж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй, олон төрлийн янз бүрийн юм авчихдаг. Гол хөрөнгийг нь Монголбанк завшаад авч болдог юм уу! Тиймээс үүнийг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна” гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Muusain dabarsangudiig barij shuuheer oruulj uguuch
сайн шалга хулгайчуудыг
энэ арай даварчихсан гарууд уу аан өөрсдийнхөн өмч юм шиг өрөнд хураагдсан хаусыг хувьдаа авчихсан новшнууд чинь юу вэ