О.Цогтгэрэл: Улсын эрх ашиг нэрийн дор иргэдийн газрыг чөлөөлөх гэж байна

2022 оны 12 сарын 01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.01/ хуралдаанаар Газрын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ.


Тэрээр "Газрын багц хуулиуд өнгөрсөн баасан гарагт тэр тусмаа Газрын ерөнхий хууль болоод Газар чөлөөлөлтийн хууль дээр АН-ын бүлгээс завсарлага авсан.

Үүнд үзэл баримтлалын шинжтэй хэд хэдэн зүйлүүд байгаа.

Газрын хуулийн үндсэн үзэл баримтлал нь бүгдийг төвлөрүүлсэн, босоо болгосон, орон нутгийн эрх мэдлийг Улаанбаатарт төвлөрүүлсэн үзэл санааны шинжтэй олон зүйлүүд байгаа юм.

Энэ чинь бидний орон нутгийн өөрөө удирдах ёс гэж өнгөрсөн 30 жилд баримталж ирсэн. Хууль орж ирэх бүрд иймэрхүү заалтууд орж ирсээр байгаад энэ улс чинь Улаанбаатар төвтэй, босоо удирдлагатай төвлөрсөн улс болж хувирч байна.

Энэ асуудалтай холбогдуулаад УИХ-ын хууль, эрх зүйн хэлтэс Үндсэн хууль зөрчсөн эсэх тухайд дүгнэлтийг гаргаач ээ.

Нөгөө асуудал нь Газар чөлөөлөлтийн тухай хууль. Энэ ч гэсэн дахиад хувийн өмчийг хуулиар хамгаална гэсэн эрх зүйн тогтолцоог барьж яваа байтал хуулийн хүрээнд, иргэн санал нэгдээгүй байтал газрыг нь улсын эрх ашиг нэрийн дор хэрхэн чөлөөлж болох вэ гэдэг үзэл санаатай хууль орж ирж байна. Газар чөлөөлөлтийн хуулиа цаашаа хэлэлцээд явна биз. АН-ын бүлгээс УИХ-ын хууль, эрх зүйн хэлтэст хандана. Хэлэлцүүлгийн явцад эхлээд дүгнэлтээ гарга. АН-ын зүгээс Үндсэн хуулийн зөрчил байгаа юм биш биз дээ. Хувийн өмчийг хуулиар хамгаалахгүй болчхож байгаа юм биш биз. Хувийн өмчийг хуулийн хүрээнд дээрэмдэн авч болох тухай зүйл заалт орсон юм биш биз гэдэг байр суурьтай байгаа" гэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hurelsuh(202.21.109.60) 2022 оны 12 сарын 02

bolio ene huulia

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 12 сарын 01

ЭХ ОРНЫ ЭРХ АШГАА ЗӨВ ТОДОРХОЙЛСОН ТОХИОЛДОЛД УЛС АВАХ НЬ ЗӨВ МЭДЭЭЖ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ ЭЭДЭЭ МАНАЙХАНЧ УХАМСАР ДОРОЙ МӨНГӨ Л БОДЛОГ БОЛСОН УЛС ДАА МАГАД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНООЧ ХУДАЛДАХ ХҮН ОЛОН БОЛСОН ЦАГ ДАА

0  |  0
халх(43.242.242.140) 2022 оны 12 сарын 01

Өмнөговийн баялагийг идчээд Увсынх болохоор болохгүй гэж байгаа юм уу?

0  |  0
Top