ЧУУЛГАН: “Роснефть” манайхтай хамтарсан компани байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ хууль батлагдсаны дараа “Роснефть”, “Эрчис ойл” компанийн хамтарсан компани байгуулагдана. Монголын тал 60 хувийг нь, Оросын тал 40 хувийг нь эзэмших аж.

Сингапурын биржийн үнэ орчимд онгоцны түлш тогтвортой нийлүүлнэ гэсэн бодлого зорилго тавьж байна. Хууль батлагдсанаар онгоцны түлшний үнэ тонн тутамдаа 300-600 ам.доллараар буурч, авиа компаниуд онгоцны тийзний үнээ 8-12 хувиар бууруулах боломжтой. Нислэгийн 28-46 хувь нь онгоцны түлшний зардал байна гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тайлбарлав.

Уг хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг баасан гаригийн өглөө хүртэл завсарлага авав. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.222) 2022 оны 12 сарын 02

ali ert baiguulakh baisan yum

2  |  0
Top