УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцээд, А.Адьшаа гишүүний оронд С.Одонтуяа гишүүнийг оруулав.
УИХ-ын гишүүн А.Адьшаа өөрийн хүсэлтээр тус түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг түр хорооны бүрэлдэхүүнд оруулах санал гаргасан байна.
УИХ-ын гишүүн А.Адьшаа "Хянан шалгах бүр хороог би санаачлан, гишүүдээр гарын үсэг зуруулж байгуулсан. Өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Олон булхай, луйвар байгаа шүү. Энд цугласан нотлох баримтуудыг дэлгэж тавина. Нүүрсний хулгайтай, төрийн өмчийн хулгай луйвартай тэмцэх нь зүйтэй" гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Олон булхай луйвар байгааг мэдсээр байж, өөрийн байгуулсан түр хороогоо орхино гэдэг 1 бол дарамтанд орсон 1 бол хэн нэгний булхайг мэдэээд шантааж хийх баримт олж авсан. зугтана гэдэг өөрөө луйварчдын 1 нь гэдгийг нотолж байна.
А Адьшаа гишүүн төмөр шиг үнэн үг хэлнэ шүү төмөрийн сайхан шүү