Шүүгчээр ажиллаж байгаагүй Б.Ганболдыг УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байгаа юм. 

Шүүгчид нэр дэвшиж буй албан тушаалтны танилцуулгыг хийсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболдыг "Өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй. "Их засаг" их сургуульд багшилж байсан" гэдгийг тодотгов. 

Нэр дэвшигчдийг дор танилцуулъя. 
 


НЭРГҮЙН БАТЧИМЭГ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Дорноговь аймагт төрсөн. 47 настай, эмэгтэй. Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. . 

1998-2001 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх, Шүүхийн тамгын газар туслах шүүгчээр, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр, 2004-2010 онд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан бөгөөд 2016 оны 12 сараас одоог хүртэл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа.
 


БАДАМДООГИЙН ГАНБОЛД
 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

1986-1996 онд Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургууль, 1996-2000 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. 

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболд нь 2000-2004 онд Их засаг хууль зүйн дээд сургуульд багшаар, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багшаар, 2009-2014 онд Түшээ дээд сургуульд багшаар ажилласан бөгөөд 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа.
 


МӨНХӨӨГИЙН ПҮРЭВСҮРЭН

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр арван жилийн сургууль, 1998-2003 онд Их засаг их сургуульд эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. 

2003-2004 онд “UB даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар шүүгчийн туслах, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд шүүгчээр, 2012 онд Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 03

Шүүгчийн шийдвэрээр хүний хувь заяа шийдэгдэх хайнга хандаж огт болохгүй оруулж ирсэн хүмүүс их л сул хүмүүс оруулж ирж дээ зүмбэрэллхаи одоо болимоор юмаа

0  |  0
ЗОЧИН(122.201.31.234) 2022 оны 12 сарын 03

ер нь улсын шүүх гэж байхгүй шүүхийг хувьд гаргаад баячууд, төрийн том нөлөө бүхий хүмүүс хувийн шүүхтэй болоод өөрсдийн дур зоргоор шийдэж байвал шжулуун. одоо тийм л байгаа биздээ. шүүж буй дүр тэй. шүүхийн хубрал блохоос өмнө аль хэдийн шийдвэр нь гарцан байдаг юм билээ. хэзээ шудрага ардчилсан нийгэмд амьдрах юм бол?

1  |  0
ЗОЧИН(122.201.31.234) 2022 оны 12 сарын 02

ер нь улсын шүүх гэж байхгүй шүүхийг хувьд гаргаад баячууд, төрийн том нөлөө бүхий хүмүүс хувийн шүүхтэй болоод өөрсдийн дур зоргоор шийдэж байвал шжулуун. одоо тийм л байгаа биздээ. шүүж буй дүр тэй. шүүхийн хубрал блохоос өмнө аль хэдийн шийдвэр нь гарцан байдаг юм билээ. хэзээ шудрага ардчилсан нийгэмд амьдрах юм бол?

0  |  0
тeneg yumdoo(202.126.89.166) 2022 оны 12 сарын 03

шүүгчийг ингэж томилохоор шударга ёс хайгаад яахав дээ.ажлын дадлага туршлага гэж нэг юм байдаг байх аа.олон жил ажилласан нөхөд нь яацын

1  |  0
Top