Д.Ганбат: Шүүгчийн сандлын хөлөөр АН-ын тамгыг сольж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байгаа юм. 

Шүүгчид нэр дэвшиж буй албан тушаалтны танилцуулгыг хийсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Ганболдыг "Өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй. "Их засаг" их сургуульд багшилж байсан" гэдгийг тодотгов. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дорноговь аймгийн шүүгч нэр дэвшиж байгаа тул нутгийн шүүгчээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Дээд шүүхийн шүүгч бол анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх мэдэлтэй байдаг. Ийм эрх мэдлийг өгч буй шүүгчид маань нөлөөнд автахгүй байна гэх баталгаа байхгүй. Шүүгчийн сандлы хөлөөр Ардчилсан намын тамгыг сольж байна гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар шүүгч хийгээгүй хүнийг шүүгчээр нэр дэвшүүлснийг тодруулав. Ингэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өнөөдрийн оруулж ирсэн гурван нэр дэвшигчийг шүүгчид нэр дэвшүүлэхдээ маш нууцын зэрэглэлтэй материалаар шалгалт авч, өндөр оноо авсан нэр дэвшигчийг оруулж ирж байгааг тодотгов.

Тодруулахад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ШЕЗ-ийн шалгалт авах ажлыг хариуцдаг IT хэлтсийн даргыг та сольсон гэх мэдээлэл байна” хэмээн асуусан ч энэ агуулгаар хариулт өгөөгүй юм. Иймд УИХ-ын чуулганыг удирдаж буй дэд дарга сонгон шалгаруулах хэлтсийн даргаа сольсон эсэх асуудлаар тайлбар авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас хүссэн. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам "Манай Мэдээлэл технологийн дарга нэлээд эрт томилогдсон. ШЕЗ гурван удаа сонгон шалгаруулалт явуулахад гурвууланд нь Мэдээлэл технологийн дарга байсан. Дарга солигдсон гэдэг бол үндэслэлгүй. Дарга солигдоогүй. Сонгон шалгаруулалтын оноо бол Мэдээлэл технологийн хэлтсээс хамааралгүй явагдсан. Шүүгчид нэр дэвшүүлэхдээ ёс зүй, зан төлөв, ур чадвар, тухайн жишээг шийдэж байгаа байдал гэх мэт бүх талын шалгуураар оноожуулж, эрэмбээр гарч ирсэн нэр дэвшигчид юм. Хоёрдугаарт өнөөдөр хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүний нөөцийн асуудал яаж явж ирсэн тэр хүрээнд байгаа" гэв. 

Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалт байхгүй тул ийнхүү сонсгол явуулсанд тооцов. Нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

Д.Ганбат браво.

0  |  1
Зочин(66.181.183.227) 2022 оны 12 сарын 02

Хэцүү дээ.

0  |  0
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 02

шүүгч хийгээгүй хүнийгшүүхийн ерөнхий зөвлөл оруулж ирж байгаа нь сонин байна

0  |  0
Top