Г.Занданшатар: Дээд боловсролыг үе шаттайгаар ТӨЛБӨРГҮЙ болгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.07) УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд "Шинэ сэргэлт - эрх зүйн 10 шинэчлэлт" сэдвээр мэдээлэл хийж байна. 


Энэ үеэр тэрбээр "Нийгмийн бодлогын эрх зүйн шинэчлэлийн багц хууль дотроо гурван хуулиас бүрдэж байгаа. Үүнээс эхлээд Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэж байгаа.

Энэ хуулиас онцлоход, дээд боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгох асуудал багтсан.

Боловсрол бол Монгол Улсын өрсөлдөх чадварын хөгжлийн үндэс гэж үзэж, Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-гаас дээш оноо авсан сурагчдад сургалтын тэтгэлэг олгохоор заасан

Мөн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Ард түмний санал, асуулгын дүнгээр 60,8 хувь нь энэ шийдэл амьжиргаанд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.108) 2022 оны 12 сарын 07

Bolomjtoi zuil yariachee,odo bugs soliordog boljee zz

0  |  0
Махан толгойт(66.181.187.179) 2022 оны 12 сарын 07

Энэ чинь санал асуулгаар шийддэг асуудал биш ээ. Дэлхийн нийтийн жишгээр явдаг юм, махан толгойт.

0  |  0
зочин(59.153.115.70) 2022 оны 12 сарын 07

юм үнэгүй болохоор утгагүй болдог тэгж байхаар их сургуулиудаа дэмжи дэлхийн сургуулийн хэмжээнд аваачих хэрэгтэй

1  |  0
zochin(49.105.77.44) 2022 оны 12 сарын 07

asuudal burzaaruulj bultaj ymarch chanargui surguuld bolomj gui oyutang shahaj asuudal shiidegdene gej bodoj bga arail mgl huniig doroituulhii unegui geheer mgl hun guideg oilgolt bolchoh tehuu ⁉️ ta nar songuuld garahdaa unegui guril budaa taraadag chig bolomj gui ouytang ner urdaa barij asuudal shiidej bolno gej bodvol anduurlaa buh mgl hun buriin thaling nem oyutannii ner barval asuudal shiiddeg dehgui thaana chine uchnuun gadaad surguul tugsuud eh orondoo ajil gui gertee honog ungruuj bga zunduu zaluu bna

0  |  0
Top