УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Шинэ сэргэлт - эрх зүйн 10 шинэчлэлт" сэдвийн хүрээнд мэдээлэл хийж байна.
УИХ-ын дарга "Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд 10 багц хуулийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Гурван бүлэг, есөн багц бүхий нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Энэ нь инфляцад дахиад 6 хувиар нөлөөлөх тооцоолол бий болгож байна.
Эдийн засгийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна.
Эдийн засгийн рефомыг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Хүн амын амьжиргааг дээшлүүлэхийн тулд валютын ханшаа тогтворжуулах ёстой.
Нэг тэрбум ам.доллароор валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Үүний тулд нэг их наяд төгрөгийн экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Төсөвт суулгасан хүүгийн татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Бүхнийг экспортод шилжүүлж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Хэрэгжүүлэх чухал асуудалд Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ мөн багтаж байгаа" гэдгийг онцлов.
УИХ-ЫН ДАРГЫН ОНЦОЛСОН ГУРВАН БАГЦ ХУУЛЬ
Нэгдүгээрт, Эдийн засгийн реформ багтаж байна.
Хоёрдугаарт, Нийгмийн бодлогын реформ багтана.
Гуравдугаарт, Засаглал улс төрийн реформ хийнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Ger buliin huuli shinechilne gesen haana bn?!!!
Ard tvmeng tsuulrvvleh gej.SVG.Batbold iin baga choohon hisheg ard tvmend ugch tsali gargaj orshih gej bna uu.Adgiin teneg uhaan vdees hoish gej.Heden Terbum dolor shajihaad choohon uudus shidechiheed.Ard tvmen eh ornoos shasan uymnaasaa irgvvleed huurna gedeg vlger duusan shvv.Mongolchuudiig huurna gedeg urngursun shvv .