Нүүрсний асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийхээр зарлалаа

2022 оны 12 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.12.07/ "Шинэ сэргэлт - Эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд мэдээлэл хийж байна.


Тэрээр ирэх онд “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл” гэсэн зорилгын хүрээнд 3 бүлэг 9 багц, 1 цогц шинэчлэлийн багц хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.

Мөн "Энэ хүрээнд Авлигатай тэмцэх багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Үүнийг баялгийн хулгайтай тэмцэх багц хууль гэж хэлж болно.

Зөвхөн нүүрс биш. Монгол Улсын баялаг хэний ч хууль бусаар хулгайлж эзэмших хэрэгсэл байж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх ёстой. Ийм хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Тийм ч учраас өчигдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хуралдаж, өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлыг ярилцахаар болсон. Ард иргэдийн саналыг D-parliament болон сэтгүүлчдээр дамжуулж авна.

Ингээд бүх асуудлыг нэгтгээд, нүүрсний үнийн зөрүү хаана байна, чанарын асуудал хаана байна вэ, 3.2 тонн нүүрс зөрсөн гэдэг нь ямар шалтгаантай байв гэдэг бүх асуултыг ард түмэнд ил тод болгоно" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top