УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийн багц хуулийг танилцуулж мэдээлэл хийж байна. /2022.12.07/
Тэрбээр энэ үеэр "Ард түмний ядуурлын нэг үндэс нь түгжрэл болж байна.
Олон улсын байгууллагууд болон холбогдох албадын гаргасан судалгаагаар 3.8 их наядын алдагдсан боломжийн өртөг гарч байна. Нэг өрхөд шилжүүлж тооцвол 9.2 сая төгрөгийн боломжийг жилд алдаж байна.
Цаг хугацаа, эрүүл мэнд гэх мэтээр. Дуу чимээний бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 7.3 дахин их байгаа бол нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд алдаж байна.
Энэ бүгдээс харахад, Улаанбаатар хотын түгжрэлийг хатуу, зөөлөн аргаар шийдэхээс өөр аргагүйд хүрсэн.
Түжрэлийн суурь хүчин зүйл нь төвлөрөл болж байна. Тиймээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг бэлтгэж байна. Аймгийн бүх төвүүдийг хотын статустай болгож, Дархан, Эрдэнээтээс эхлээд шинэ өсөлтийн зургаан бүсийг хөгжүүлэх цогц бодлогыг явуулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )