Нүүрсний хулгайн асуудлаар 12 САРЫН 21-нд НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа /2022.12.05/ гарагт нүүрсний хулгайн хэргээр нээлттэй сонсгол явуулах захирамж гаргасан билээ.

Ингэхдээ Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Ганболд томилогдож, бүрэлдэхүүнд С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Бейсен, Т.Доржханд нарын гишүүн ажиллахаар болсон. 

Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаас Ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг энэ сарын 21-ний өдрийн лхагва гарагт явуулах чиглэлийг Түр хороонд өглөө. 

Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалах юм байна. 

Ингэхдээ дөрвөн гол асуудал дээр төвлөрнө.  Нэгт, оффтэйк гэрээг ил болгоно. Хоёрт, ямар төрлийн нүүрс ямар хэмжээтэй хаана байрлалтай ямар ордоос авсан талаар тодорхой мэдээлэл өгөх. Гуравт, үнийн зөрүү. Албан бусаас харахад таван үнэ байдаг. Энэ олон үнийг зөрүүг гаргаж олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай. Дөрөвт, төмөр замын бүтээн байгуулалт ямар өртөгтэй гарсан. Яагаад тус компани барих эрхийг авсан, мөнгийг нь хаанаас гаргасан гэх асуудлыг хөндөхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(59.153.115.105) 2022 оны 12 сарын 07

Худлаа цаг хожоод ых хэрэггүй шүү ард түмэн илэрцэн тэгээд хаацан хэргийн эздийн нэрийг зарла гэж бга шүү танай намын хулгайчууд болохоор та нар сандал ширээгээ алдана гэж айгаад хугацаа хожих нүүдэл хийж бна боль тэмцлээ ард түмэн үргэлжлүүлнэ

1  |  0
Top