Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2022.12.08/ хуралдаанаар нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг арванхоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах товыг баталсан.
Тэгвэл УИХ-ын нээлттэй сонсголоос өмнө Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ний нүүрсний off-take буюу нууц гэрээнүүдийг ил болгоно гэдгийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.
Тэрээр энэ талаар "Эндээс нүүрсний хулгайн асуудалд холбогдогч нарын нэрс тодорхой харагдах болов уу. Мөн уурхайгаас маш бага үнээр сонгон шалгаруулалтгүй нүүрсний гэрээ хийж түүнийгээ хил давуулж өндөр үнээр зардаг, хөрс хуулалтын гэрээг өндөр үнээр хийдэг, үүнээс их хэмжээний ашиг хийдэг, хэд дахин өндөр төсвөөр төмөр зам барьсан зэрэг төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан асуудлууд ил болох болов уу" гэв.
Нэмж мэдээлэхэд, нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулна. Иргэд сонсголд оролцох бол /ЭНД/ дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, бүртгүүлэх боломжтой.
Сонсгол явуулах сэдэв:
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;
2. Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;
3. Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;
4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай.
Сэтгэгдэл ( 4 )
Дэмжиж бн
16-20 ond umnugovi-n zasag darga bsan da. Medeh-n deed-r medeh nuhur do.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
өөрөө мөнч их хулгай хийсэн хүн. одоо үнэнд гүйцэгдээд донгодож сууна. дашдооровын мөнхтулга гнгчтэй алттай шороо хилээр гаргаж байсан хулгайч шүүдээ. хан гийн боомтоор ч нүүрс гаргасан.шалгах хэрэгтэй. ийм гэмгүй царайлсан хүмүүс хамгийн аюултай байдаг