С.Бямбацогт: Ээдрээтэй энэ цагт төр, засгаа хүрээлэн дэмжээрэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "Олон жил бугшсан, он дамжин хил дамнасан НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-г ард түмэн эгдүүцэн эсэргүүцэж байна. Тэд НҮҮРСНИЙ ХУЛГАЙ-д шүгэл үлээсэн Засгийн газрыг ХУРДТАЙ, ХҮЧТЭЙ, ШУУРХАЙ ажиллахыг сануулж шаардан ТАШУУР өгч байна. Харин энэ бүхний хажуугаар иргэдийн итгэл үнэмшил, хүсэл зоригоороо нэгдэн нийлж, эрүүл ухаанаар үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж буй жагсаал цуглааныг ХУЛГАЙГАА НУУХ ДАЛИМ, БУЛХАЙГАА ХААЦАЙЛАХ БОЛОМЖ болгон ашиглах гэсэн адын хүсэлтэй НҮҮРСНИЙ МАФИ Засгийн газрыг огцруулах золбин үг шидэлж, зохион байгуулалттай турхирч байна.

Энэ ЗАСГИЙН ГАЗАР
 

  • ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО амжилттай хэрэгжиж, ХӨГЖЛИЙН СУДАС болсон Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр замууд ашиглалтад орж, экспортын 2 дахь, бас 3 дахь гарцаа бий болголоо.
     
  • Эрчим хүчний ТУСГААР ТОГТНОЛ-ын нэгэн баталгаа болсон Эрдэнэбүрэнгийн УСАН ЦАХИЛГААН СТАНЦ тойрсон асуудлыг гацаанаас гаргаж, гараанаас хөдөлгөлөө.
     
  • "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрдөө авчирлаа.
     
  • Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, хуудуутай луйврыг таслан зогсоолоо.
     
  • Дубайн гэрээг цуцалж, оюу толгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглүүллээ. Гүний уурхайн ажлыг ирэх онд гүйцээн ашиглалтад оруулахаар боллоо.
     
  • ЧИНГИС БОНДЫН ӨРИЙГ бүрэн төлж барагдууллаа.
     
  • Олон жил бугшсан нүүрсний хулгайг таслан зогсоож, гэмт этгээдүүдийг илрүүлэн хариуцлага тооцохоор Засгийн газар өнгөрсөн хавар эхлүүлсэн тэмцлээ эрчимжүүллээ.
     
  • Нүүрсний экспортыг ил тод болгосноор экспорт 2 дахин нэмэгдлээ.
     
  • “Эрдэнэс Тавантолгой”-н 603 сая ам.долларын өрийг ердөө сарын хугацаанд 418 сая ам.доллар болгон буурууллаа.
     
  • Галт тэрэгний солилцоог нэмэгдүүлж, импортын ачааны гацааг гаргаж, чингэлгийн бөөгнөрлийг арилгаж чадлаа.
     
  • Алдагдсан боломжийн өртөгийг авлигач хулгайчдаас нэхэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах нууцын зэрэглэлд байсан 9 гэрээг ил болголоо.
     
  • Засгийн газар нүүрсний хулгайн асуудлаар анх шүгэл үлээсэн.

Байгалийн баялгийн үр өгөөж нийт ард түмэнд хүртээлгүй явж ирсэн алдааг засаж, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МАФИ төрийн эргэлт хийхийг санаархах болтлоо хөлжсөн гажуудлыг таслан зогсоохын төлөө өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэмцэж байна.Энэ тэмцэлд дэгээ тавихыг хүсэгчдийн адын хүслийг хэрхэвч биелүүлж болохгүй. Энэ Засгийн газар огцорвол ард түмний итгэл үнэмшил, хүсэл зоригийн сүүлчийн бамбар болсон ШУДАРГА ЁС хамт огцорно. Тийм болохоор та бид ЗАСГИЙН ГАЗРАА ХҮРЭЭЛЭН ДЭМЖИХ ЁСТОЙ" гэжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.214.24.143) 2022 оны 12 сарын 13

bitgii huts , chinii tor zasag gej yu baidgiin hulgaich uurlesen hulgaichdiin oromj, hen hureelehiin , ard tumnee tor ni hureeldgiin bgaaz da mal a

0  |  0
Zochin(188.156.90.19) 2022 оны 12 сарын 13

Chi UHEJ BAISAN HULGAICH,LUIVARCHIN MONGOL TURUUS ZAILAALAI.CHINII TUR GEJ YU BAISIIN HULGAICHAA,LUIVARCHINAA UHEED DALD OROOROI.

0  |  0
Өөж(202.126.88.139) 2022 оны 12 сарын 12

Энэ нөхриин нэр нүүрсчид дотор байсан шүү,тэгээд л ингэж их амьсгаадаад байгаа бололтой

0  |  0
Зочин(66.181.160.68) 2022 оны 12 сарын 12

Чамайг дэмжихгүй Сайдын хэнээтэн орк

0  |  0
Зочин(66.181.160.68) 2022 оны 12 сарын 12

Чамйаг дэмжихгүй ээ Чи ч дээ сайдын хэнээ туссан шунахай гахай шүү дээ. Одоо боливол дээр

0  |  0
Иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 12

Хулгайч төрөөс залхаж байна

1  |  0
7(202.126.90.18) 2022 оны 12 сарын 12

Zovoo

1  |  0
Зориг(49.0.153.69) 2022 оны 12 сарын 12

Энэ нөхөр хамгийн но-той бүх тендер булхиан эзэн.

0  |  1
.(192.82.87.128) 2022 оны 12 сарын 12

30 жил дэмжлээдээ

1  |  0
Зочин(103.57.92.210) 2022 оны 12 сарын 12

Энэ этгээд өөрөө хамгиын түрүүнд шалгуулаасай.

0  |  0
Daagi(66.181.160.85) 2022 оны 12 сарын 12

Дэмжиж байгаа.

2  |  3
Иргэн(103.26.194.150) 2022 оны 12 сарын 12

Ахаа намайг бодоорой гэж бгаа юмшиг сонсогдож бна балин гишүүнээ

0  |  1
Зочин(66.181.177.210) 2022 оны 12 сарын 12

Чам шиг юмнууд төрд бгаа болохоор тэмцэж бна шүү

2  |  2
за за .ИРГЭД УЛАМ Яд(220.255.95.140) 2022 оны 12 сарын 12

НӨГӨӨ АМВИЛГАЛ ХУЛГАЙ ЛУЙВАРЫН ЭСРЭГЯДУУРАЛ АЖИЛГҮЙдэлд ТУЙЛДСАН ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ НЬ энэ засагийн тэмцэл гнээ..АРД ТҮМНЭЭ ГУЙЛГАЯЧИН ЯДУУ БОЛГОЖ ӨРӨНД оруулчихаад луйварчид өөртэйгөө тэмцэж бга юм уу. хошин шог болгож бнаа.арайч дээ\nта нарыг зайлаач гээд иргэд хөлдөж үхэх гд жагсаад бна

1  |  1
зочин(66.181.182.184) 2022 оны 12 сарын 12

дэмжинэ үнэхээр энэ засгийн газар их зүйл хийж бүтээсэнг хэн ч мартаж болохгүй шүү сайн ажилласан гэж үздэг урьдны засгийн газрууд ийм үр дүн гаргаагүй

3  |  2
Top