Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал хүний амины хэргээр ял эдэлж байгаа билээ.
Түүнийг Хөгжлийн банкны хэргээр сонсгол явуулахад гэрчээр дуудаж, тайлбар авахаар төлөвлөж байсан ч ял эдэлж байгаа гэх шалтгаанаар нэрсийн жагсаалтаас хасжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ утгаар нь дуудах нэрсийн жагсаалтад оруулсан. Энэ хүн одоо шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлж байгаа. Тиймээс энэ хүнийг гэрчээр дуудах нэрсийн жагсаалтаас хассан" гэсэн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 0 )