Нүүрсний хэрэгт шууд болон шууд бус утгаар холбогдуулан шалгана хэмээн Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зарласан 17 хүний дунд УИХ-ын долоон гишүүн багтжээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр /2022.12.14/ УИХ-ын таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Тэнд Тавантолгойн нүүрсний уурхай байдаг учир намайг нүүрсний хулгайд холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх.
Би энэ асуудалтай ямар ч холбоогүй. Миний хөрөнгө орлого нэмэгдсэн зүйл байхгүй. Хөрөнгийн мэдээлэл нээлттэй байгаа.
Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байгаа гэж бодож байна. Дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүй.
Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ. Тэр гэрээнүүд аймагтай ямар ч хамааралгүй. 100 хувь төрийн өмч шүү дээ" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Shalguulaad neree tseberleerei ! Naranbaatar gushuun min itgej bn
Хулгайг мэдсээр байж нуун дарагдуулсан бол оролцогч гэж үзнэ ш дээ Наранбаатар аа???
zugeer chi ardtumen mal gej bodson uu cham chin yaris naa mededgui uher garsanand tom aldaa bai laa chamaig uher baisan ali hed nidalgaand yavuulah yumsan chi ur huuhed baidag uu mgl ardtumen nii amdard gai chamd udahgui hiisen hereg giin laig bier chin edluuleh udur huuleesen deer hulgai hiij bolohgui
бага солиор. чи ямар амьдралтай байлаа. одоо ямар байгаа билээ.чи дан цалингаараа амьдарсан гэх гээд байна уу.? чи өм-н МХГ--н дарга Д.Мөнхтулгатай хамтран том шаланзаар алттай шороо хүртэл ачиж бсан хулгайч гар шүүдээ. чамд их юм бий. ГЭэс суман уурхай бий.Чиний ХОМ-д байхгүй байна лээ. үүнийг сайн шалга.