Ш.Раднаасэд: Авлигатай тэмцэхээр боловсруулсан хуулийг чинь гишүүд засаад байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нэлээд ширүүхэн үг дайв.

Тэрбээр “Бид нар жагсаал тараах гээд хууль хийж байх хооронд хулгайч нар чинь зугтааж байна. Голомт банк 1 км 11 сая ам.доллараар барина гэсэн гэрээгээ устгаад санамж бичиг байгуулсан гэдэг мэдүүлэг өгөөд явж байна. Ийм л байна шүү дээ. Жинхэнэ хулгайч нар чинь нуугдаж үлдэж байна. Энэ хооронд хугацаа өгч байна. Ийм юмны төлөө бид энд суугаад байха уу. УИХ гадаад дотоод бүх асуудлыг авч хэлэлцэх бүрэн эрхтэй. Тавантолгой-Зүүнбаян 1 км төмөр зам 1 сая ам.доллар, Тавантолгой-Гашуунсухайт 1 км төмөр зам 5 сая ам.доллар байхад Богдхан төмөр зам 1 км нь 11 сая ам.доллар. Ийм юмыг та нар хүлээн зөвшөөрч байгаа юм уу. Та нар хулгайгаа тасдаж чадахгүй бол 2024 онд дүнгээ тавиулна шүү.

Гараад нэг нэгээрээ уулзахаар алаад өгнө гэдэг. Одоо тэр үнэнгээ хэл л дээ. Энэ ямар өртөгтэй зам баригдаад байгаа юм бэ. ҮАБЗ дээр төмөр зам бариулах нууц гэрээг ярьсан юм уу үгүй юм уу.

Засгийн газраас авлигатай тэмцэхээр өргөн барьсан Эрүүгийн хуулийг чинь УИХ дээр ажлын хэсэг байгуулаад, засаж байна. Нөгөө сайхан заалтуудыг нь засаад явж байна шүү. УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ийг яагаад АТГ шалгаж болохгүй байгаа юм бэ. Яахаараа Ёс зүйн хороо шалгах ёстой юм. Ёс зүйн хороо гэж одоо байхаа больсон. Хуучин бол байсан. Одоо энэ хороог хариуцдаг хүн ч үгүй болсон. Өнөөдөр бид энэ боломжийг ашиглаж хулгайг дарж авахгүй бол хулгай үргэлжилнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (72.134.44.107) 2022 оны 12 сарын 17

Uuruu bas tsever ariun hun mun uu. Urd ni ugee helj baihgui yugaa hiigeed guliiguud suugaad baisan yum. Chamd tegeed itgelee yu

0  |  0
Зочин(110.175.41.79) 2022 оны 12 сарын 16

Хурган коммунист өөрөө Ми-үед дарга байхдаа МАНАН олон луйвардчидынхаа хэрэгийг хэрэгсэхгүй болгож хорлон сүйтгэх ажиллагаа хийж байсан даг.

1  |  1
зочин(192.82.85.43) 2022 оны 12 сарын 17

ӨӨ ЗА ЗА ГЭРЭЭГЭЭ САНАМЖ БИЧИГ БОЛГОЖ ЗАСААД ЯЛААС БУЛТАХ НЬ ДЭЭ

1  |  0
Иргэн(37.170.206.88) 2022 оны 12 сарын 16

Хулгайч хулгайчийг бариарай гэнэ үү

1  |  1
Top