Нүүрсний хулгайд нэр холбогдсон МАН-ын таван гишүүн нэлээд бухимдалтайгаар УИХ-ын чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлэв. Үүнээс Н.Наранбаатар гишүүний байр суурийг онцлон хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНБААТАР:
-АТГ-аас 17 хүний нэр зарласан. Үүнд би багтсан тул үгээ хэлмээр байна. Нэр зарлагдсан хүмүүсийг юунд холбогдуулж нэр зарласныг АТГ хэлээгүй. Биднээс тайлбар аваагүй тул юунд холбогдуулж шалгаж байгаа талаар АТГ-аас тайлбар авах гэсэн боловч холбогдох хүмүүс нь байгаагүй. Тийм учраас бид буцсан. Бид асуулга тавихаар бэлдсэн. Албан ёсоор асуулгын хариугаа авна.
Өмнө нь намайг дуудаж, мэдүүлэг аваагүй учраас би мэдэхгүй байна. Бодохдоо Өмнөговь аймагтай хамаатуулж байгаа байх. 2016-2020 оны хооронд би аймгийн Засаг дарга хийж байсан. Энэ үеийн хулгайн асуудал яригдаж байгаа тул холбогдуулж байгаа байх.
Би ганц зүйлийг баттай хэлэхэд хулгайн асуудалд оролцоогүй. Хуулийн байгууллагад шалгуулна, татгалзахгүй. Би гаргаж өгөх ёстой бүх материалаа гаргаад, тултал нь шалгуулна. Бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно.
Аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” босоо удирдлагатай. Тухайн компанийн буй бүх үйл ажиллагаанд нь аймгийн удирдлагууд оролцдоггүй. Яригдаад байгаа оффтэйк гэрээг ҮАБЗ-өөр шийдсэн.
Харин орон нутгийн Тавантолгойн хувьд 51 хувийн хувьцаа эзэмшигч нь ИТХ байдаг. ИТХ-аас төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ томилогдож, хувьцаа эзэмшигчдийн хурлаар есөн ТУЗ томилогддог. ТУЗ-ын хурлаар гүйцэтгэх захирал томилогддог. Тиймээс аймгийн Засаг дарга шууд оролцоод байдаггүй.
Дараа нь боомтын асуудал байна. Боомтын дарга нь аймгийн удирдлагаас үл хамаарч, дээд удирдлагаас томилогддог. Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс бол нууц гэрээ байгуулах зөвшөөрөл өгдөг хүмүүстэй холбоотой.
Сэтгэгдэл ( 4 )
Оновчтой хэлц үг: Огт зүгээр хүн Өмнөговийн засаг дарга хийдэггүй л байхгүй юу
Идэж уух юман дээр энэ дутна гэж байхгүй байх аа, огт зүгээр хүн Өмнөговийн засаг хийдэггүй л байхгүй юу
сайн шалгуулаарөй! мөнхтулгыг хамт алттай шороо зөөж байсанаа гурвантэсд уурхайтай болсоноо хан гийн боомтоор нүүрс зөөж байсанаа гэх мэт хэргүүдэд тултал шалгуулна шүү
Tultal temtseech.